Г.Дэнзэнг хорих хугацааг дахин хоёр сараар сунгалаа

979

ЗГХЭГ-ийн дэд дарга, "Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ын дарга асан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн өдгөө ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдож буй. Түүнийг өнгөрсөн тавдугаар сарын 21-ны өдрөөс цагдан хорьж, улмаар хорих хугацааг хоёр сараар сунгасан. Түүний хоригдох хугацаа удахгүй дуусах гэж байгаа ч шалгах шаардлага байгаа учир хугацааг нь дахин хоёр сараар сунгана гэдгийг прокурорын байгууллагын албаны эх сурвалж мэдээлжээ.

Түүнийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буюу  Монгол Улсын Эрүүгийн хуулийн  265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>