Хөгжим бүжгийн коллежийн уулзварыг өнөөдрөөс хаана
Сүхбаатар дүүргийн нутаг Бээжингийн гудамж, Хөгжим бүжгийн коллежийн уулзвараас Чингис зочид буудлын арын уулзвар хүртэлх замд өнөөдрөөс эхлээд засвар арчлалтын ажил хийнэ. Тиймээс тус хэсгийн замыг өнөөдрийн 22:00 цагаас энэ сарын 27-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаана.
Мөн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо Нийслэлийн хүрээ өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний (120 мянгатын) уулзварын замд борооны ус зайлуулах шугам тавина. Үүнтэй холбогдуулан өчигдрөөс эхлэн энэ сарын 27-ны өдөр хүртэл тус хэсгийн замыг оройн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл хэсэгчлэн хаагаад байна.