НИЙСЛЭЛД ЦАХИМ КАРТ БОРЛУУЛАХ 300 ЦЭГ АЖИЛЛАНА
Нийслэлчүүд өнгөрсөн баасан гаригаас эхлэн кондукторгүй автобусаар зорчдог болсон. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн үйлчилгээ энэ өдрөөс эхлэн цахим төлбөрийн системд нэвтэрч, иргэд нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгөөр бус цахим картаар зорчдог болсон. Уг арга хэмжээтэй холбогдуулан өнгөрсөн баасан гаригт Чингисийн талбайд нийтийн тээврийн салбарт хийгдэж буй шинэчлэлийн албан ёсны нээлтийн ажиллагаа болсон юм. Энэ үеэр иргэдэд цахим карттай холбоотой мэдээлэл, сурталчилгааг явуулж, 3600 төгрөгөөр цахим карт борлуулах цэг ажилласан.
Уг арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат- Үүл, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун, төсөл хэрэгжүүлэгч "Кореа смарт карт” корпорацийн захирал Чүэ Тэ Сон, "Тэнүүн Огоо” компанийн захирал А.Гантулга болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Одоогоор нийслэлийн нийтийн тээврийн 1200 гаруй автобусанд цахим карт унших төхөөрөмжийг бүрэн суурилуулжээ. Мөн цахим карт борлуулах 250 гаруй цэгийг автобусны буудлуудад байршуулсан гэдгийг "Улаанбаатар Смарт карт” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболд онцлов. Тэрээр "Иргэд цахим картаа 3600 төгрөгөөр худалдан авна. Улмаар дахин цэнэглэж ашиглах боломжтой. Ингэхдээ автобусны урд хаалгаар орж картаа уншуулаад, гарахдаа хойд хаалганы дэргэдэх цахим төхөөрөмжид уншуулна. Дараагийн автобусандаа 30 минутын дотор дахин шилжиж суувал цахим картаар үнэгүй зорчино” гэв. Мөн энэхүү картыг "U money” логог байршуулсан бүхий л газраас худалдан авч болно. Өөрөөр хэлбэл, автобусны буудлын ойролцоох худалдаа үйлчилгээний цэг, томоохон худалдааны зах болон "Улаанбаатар смарт карт” компанийн хэрэглэгчийн төвөөс худалдан авах боломжтой гэсэн юм. Нийслэлд нийт 300 цэгээр цахим карт борлуулах аж. Цахим төлбөрийн систем буюу ухаалаг карттай холбоотой мэдээллийг та 78111289 дугаарын утсаар авч болно гэдгийг албаныхан хэлэв.
Ухаалаг карт нь гурван сарын баталгаат хугацаатай. Гэхдээ энэ нь зөвхөн үйлдвэрийн гэмтэл хамаарна. Ямар нэгэн механик гэмтлээр эвдэрсэн бол компани хариуцахгүй гэдгийг сануулсан. Мөн та картаа авсан даруйдаа 500-90 мянга хүртэлх төгрөгөөр цэнэглэж болно. Нэг удаа худалдан авсан тохиолдолд хэдэн ч жил ашиглаж болно. Мөн нийтийн тээврээр зорчих үедээ орох болон гарах хаалганы төхөөрөмжид картаа уншуулахдаа карт уншигчийн дэлгэцэн дээрх мөнгөн дүнгээр картныхаа үлдэгдэл мөнгийг давхар хянаад явах боломжтой гэдгийг нийтийн тээврийнхэн хэлж байв.