Сэлэнгэ, Булган аймагт түймэр гарлаа

1181
Сэлэнгэ, Булган аймагт түймэр гарлааСэлэнгэ, Булган аймагт ойн түймэр гарсан талаар ОБЕГ-аас мэдээллээ. Энэ сарын 26-нд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн "Тогост нарс”-д ойн түймэр гарсан тухай дуудлага иржээ. Уг түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 17 иргэн, 2 автомашинтай ажиллаж байна.

Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн "Их хайлаастай”-д ойн түймэр гарсан тухай дуудлага өнөөдөр 00:10 цагт иржээ. Үүний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 12 иргэн, 3 автомашинтай ажиллаж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>