“Poland Open” тэмцээнд гуравдугаар байрт орлоо

1221
Польш улсын Варшав хотод эмэгтэй чөлөөт бөхийн "Poland Open” ХIХ дахь уламжлалт олон улсын тэмцээн амжилттай өндөрлөлөө.
“Poland Open” тэмцээнд гуравдугаар байрт орлоо
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэй чөлөөт бөхийн 53, 58, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болж манай 4 эмэгтэй бөх барилдсанаас 58 кг-ын жинд Б.Шоовдор урамтай сайхан барилдаж алтан медальд хүрлээ. Олон улсын хэмжээний мастер тэрбээр энэ оны И.Ярыгиний нэрэмжит "Алтан Гран-При” тэмцээнд мөн түрүүлж байлаа. 2011 оны ДАШТ-ний мөнгөн медалийн төлөө барилдаанд О.Насанбурмаа, 2013 оны ДАШТ-нд Т.Мөнхтуяа гээд чухал тэмцээнүүдэд манай бөхчүүдийн өмнүүр дандаа хөндөлсөж байгаа Унгарын бөх дэлхийн аварга М.Шастинийг ялж "хашраасан” гэх үү их сайшаалтай. Ирэх ДАШТ-нд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж байна. Дэлхийн аварга С.Батцэцэг нэгдүгээр тойргоос тэмцээнээс хасагдсан. Багийн дүнгээр манай баг гуравдугаар байранд оржээ.  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>