Монгол бөхийн эмгэнэл үргэлжилсээр

3769
Монгол бөхийн хүндэлэл, эрийн хийморь жилээс жилд шороотой хутгалдах боллоо. Жил жилийн наадмаар хөлийн цэц, засуулуудын хариуцлагагүй байдал, бөхчүүдийн начны найраатай холбоотой асуудал уламжлал болон тогтоод удаж буй.
 
 Монгол түмэн хотол даяараа улсын түрүү бөхөө хэн бэ гэдгийг сэтгэл түгшин хүлээж суух зуур бөхчүүдийн нанчилдаан газар авч сүүлдээ бөхчүүд нохой өшиглөлтөд мэргэшин наадамчин олныг доромжлох боллоо. Хамгийн сүүлд л гэхэд Увс аймгийн 90 жилийн ойн баярт зориулсан бөхийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь улсын харцага Б.Пүрэвсайханг барилдаан дундуур шууд шанаадад унагачихлаа. 

Түүнчлэн бөхчүүд ч найраанд хэрхэн автаж, бие биенээсээ тахим хэрхэн гуйдаг талаар өөрсдөө хэвлэлээр ярилцлага өгөөд суух нь энүүхэнд болов. 


Энэ жилийн улсын баяр наадмаар юу болсныг наадамчин олон тодхон санаж байгаа байх.Ноёны бөхийн нөлөөг харуулсан "Гарьд магнай" киноны үйл явдал 21 дүгээр зуунд наадамчин олны өмнө бодит биелэлээ олох юм гэж хэн төсөөлөх билээ. Ноёны бөх унахаараа дахин барилдаж болдог ёс үүсч, бөхчүүд нь хоорондоо нударгалцдаг болж, наадамчин олон ч үүнийг хүлцэн тэвчсээр. Угтаа бол үүнийг хариуцах бүхэл бүтэн холбоо бий. Гэвч энэ байдал намжих биш газар авсаар байгаа нь бөхчүүддээ ч бөхийн холбоондоо ч асуудал байгааг илтгэх мэт.  
 


Монгол бөхийн дэвжээнд бугшсан идээ бээрийг одооноос шахах цаг нь болж. Эс бөгөөс Монгол бөх нохой зодоон болж, ноёны бөх жил бүр түрүүлдэг эмгэнэлт ёс тогтох нь. Энэ бол эмгэнэл.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>