Хотын төв хэсгээр зорчих автобусны тоо 100 орчим болж цөөрнө

697

Нийслэлийн Тээврийн газар өнгөрсөн зургадугаар сард 18 метр урт, таван хаалгатай, 160 хүний багтаамжтай угсраа 20 автобус оруулж ирсэн.

 

Беларусь улсын "МАЗ” компанид үйлдвэрлэсэн, тус бүр нь 400 сая төгрөгийн үнэтэй уг автобус ирэх наймдугаар сарын дундуур Энхтайвны өргөн чөлөө буюу Таван шарын уулзвараас Офицеруудын ордны чиглэлд үйлчилгээнд  үйлчлэх аж. 

 

Энхтайвны өргөн чөлөөгөөр нийт 300 орчим автобус зорчдог бол уг автобус үйлчилгээнд гарснаар хотын төв хэсгээр зорчих автобусны тоо 100 орчим болж цөөрөх юм байна.

 

Мөн одоо явж байгаа автобуснуудаас шатахуун зарцуулалт харьцангуй бага, хөгжлийн бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэдэд зориулсан талбайтай зэрэг олон давуу талтай юм. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>