БНСУ дахь Америкийн Элчин сайдыг дахин заналхийллээ

692

        Сөүл дэх АНУ-ын Элчийн сайдыг алахаар заналхийлсэн хэргээр Өмнөд Солонгосын Цагдаагийн газраас 33 настай, эрхэлсэн ажилгүй Ли гэгчийг баривчилсан байна. Тэрбээр Цагаан ордны цахим хуудсан дээр Элчин сайд Липпертийг цацраг идэвхт бодисоор хордуулж алах болно гэсэн захидал үлдээсэн аж.

 

Хэрэгтэн этгээд буруугаа хүлээхгүй байгаа ч гэрийнх нь компьютерээс захиддын ноорог олдсон байна. Цагдаагийн газрын мэдээлснээр эл захидал дүрмийн маш их алдаатай байснаас гадна Ли Цагаан ордны цахим хуудсанд нэвтрэн орж байсан нь тогтоогджээ.

 

Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол тэрбээр тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх юм. Сөүл дэх Америкийн Элчин сайд Марк Липперт өнгөрсөн гуравдугаар сард халдлагад өртөж байсан билээ. Түүнийг Ким Го Чжон гэгч хутгалан гэмтээсэн бөгөөд Элчин сайд нийт 80 гаруй оёдол тавиулсан юм.

 

42 настай Липперт 2014 онд БНСУ дахь Америкийн Элчин сайдаар томилогджээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>