Обама төрсөн эцгийнхээ нутагт анх удаа айлчилж байна

840

gadaad

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эцгийнхээ төрж өссөн нутагт анх удаа албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр өнөө өглөө Кени улсад газарджээ. Айлчлалынхаа эхний үдэш АНУ-ын Ерөнхийлөгч Кени улсад оршин суудаг төрөл садангуудтайгаа уулзаж оройн зоог барих аж. Ерөнхийлөгч Обама энд 3 өдрийн хугацаатай төрийн хэмжээний айлчлал хийх юм. Ерөнхийлөгч Обамагийн эцэг Кени улсад төрж өссөн. Обамагийн төрөл садангууд түүнтэй уулзахаар хөдөө нутгаас нийслэл хотыг зорин иржээ. Харин өнөөдөр тэрээр бизнесийн чуулга уулзалтыг нээх юм байна. Кени улсын Ерөнхийлөгч Ухуру Кеньятта айлчлалын өмнө хоёр улсын хооронд авч хэлэлцэх хамгийн чухал асуудал бол худалдаа, эдийн засаг хэмээн тодорхойлсон юм хэмээн ВВС мэдээлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>