Зам тээврийн ослоор нэг өдөрт гурван хүн амиа алджээ

747

 

 -2015.07.26-ны 13.00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ Эрхэл багийн нутаг Эрхэт нуур гэх газар Мөрөнгөөс Хатгал орох 46км /асфальтан замд/ Toyota Crown суудлын автомашины жолооч М нь онхолдож жолооч М /29н, эм/ нас барсан.

-2015.07.26-ны 15.10 цагт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суын 1-р баг Тосны булаг гэдэг газар /шороон замд/ улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Мустанг-5 мотоциклын жолооч О нь онхолдож жолооч О /43н, эр/ нас барсан.

-2015.07.26-ны 21.00 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн тийш 500 метр замд Toyota Prius суудлын автомашины жолооч Б нь онхолдож зорчигч С /40н, эм/ нас барсан

 

Иймд орон нутгийг зорин замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулан, замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг үзэж шалган хөдөлгөөнд оролцох хэрэгтэй.  Мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикл нь хатуу хучилттай замд явахад зориулагдан үйлдвэрлэгдсэн  бөгөөд манай ороны бартаа ихтэй зам харгууд тохирохгүй мотоциклийг хамгаалах  малгай хэрэглээгүй жолооч нар унаж хөдөлгөөнд оролцсоноор  хайлшин обуд, гар зэрэг нь хугарч улмаар онхолдон амь насаа алдсаар байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>