Солонгосын нэрт жүжигчин Чан ву буюу Бэ Юнг Жүн хуримаа хийлээ

1529

 

      Солонгосын нэрт жүжигчин Бэ Юнг Жүн өнөөдөр хуримаа хийлээ.

   Тэрээр хоёр сарын өмнө өөрөө 13-н насаар дүү, дуучин Пак Сү Жин-тэй хуримаа хийнэ гэж мэдэгдэж байсан ба хосууд таван сарын дараа гэр бүлдээ шинэ гишүүн нэмж хүүхэдтэй болох ажээ.

    Хурим өнөөдөр Сөүл хот дахь "Walker Hill”  зочид буудалд болсон бол тэдэнд баяр хүргэхээр Япон, Тайвань, Сингапур, Хонг Конг зэрэг орнуудаас ирсэн 100 гаруй үнэнч фенүүд хүрэлцэн ирсэн байна.

    Нэрт жүжигчин Бэ Юнг Жүн болон сүйт бүсгүй Пак Сү Жин нар бал сарын аялалаа эх орондоо хийхээр болсон юм байна.

эх сурвалж: mglradio.com

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>