Цацрагийн бохирдол илэрчээ
Хяналт шалгалтаар Японоос импортлосон нэг автомашинд цацрагийн бохирдол илэрсэн байна.
Тиймээс ард иргэдийг цацрагийн шарлагад өртүүлэхгүй байх, цацрагийн бохирдлыг тархахаас сэргийлэх зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дээрх автомашиныг түр саатуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа аж. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.