Сэтгүүлч С.Баттулгыг есөн сая төгрөгөөр торгож, Г.Буяндоржид 3.3 жилийн хорих ял оноолоо
Г.Буяндорж нарын хэргийг өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүн хэлэлцэж эхэлсэн бөгөөд Шүүх хурлын шүүгчээр Л.Батжаргал, улсын яллагчаар Ц.Мөнхнаран нар ажилласан байна.
Шүүх хуралдаан өчигдөр 13:30 цагт эхэлж, үдшийн 23:00 цаг болтол үргэлжлэн явагдаад түр завсарласан. Өнөө өглөө 09:00 цагаас дахин үргэлжлэн хуралдсан шүүх хурал 14:00 цагт завсарласан бол дөнгөж сая шүүгч шүүн таслах тогтоолоо танилцуулжээ.
Шүүхээс Г.Буяндоржийг гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцон 3.3 жил хорих ялаар шийтгэсэн бол сэтгүүлч С. Баттулгыг 9 сая төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Дамдиндорж, Батжаргал нарыг 3 сар баривчлах ял, шүүгдэгч Ууганбаярт оногдсон хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг тус тус гаргажээ.