Өнөөдөр ардчилсан сонгуулийн өдөр

981
Ардчилсан сонгуулийн өдөр тохиож байна
Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явуулсан долдугаар сарын 29-ний өдрийг Бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр болгон тэмдэглэж байх Засгийн газрын тогтоол гарсан.

Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болсон Ардын Их Хурлын депутатуудыг сонгох 12, орон нутгийн хурлын депутатуудыг сонгох 16 дахь удаагийн сонгууль нь Монголын түүхэнд анх удаа олон нам оролцсон, ард иргэд өөрсдөө төрөө сонгон байгуулсан түүхэн сонгууль юм. Мөн улс төрийн 6 намаас гадна олон нийтийн байгууллага, хувь хүн, хамт олноос нэр дэвшин өрсөлдөж, Монголын түүхэнд хамгийн олон нэр дэвшигчтэй, чөлөөт ардчилсан сонгууль болжээ.

Энэ жил анхны ардчилсан чөлөөт сонгуулийн 25 жилийн ой тохиож буй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны 03 тоот захирамжаар 2015 оны долдугаар сарын 29-30-нд орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>