Сэтгүүлч С.Баттулга давж заалдана

638
Сэтгүүлч С.Баттулга давж заалдана
Сэтгүүлч С.Баттулга нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр өдрийн турш үргэлжилж, өчигдөр шийдвэрээ гаргасан.  "Ноёд” группээс гаргасан мэдүүлгийг сайтдаа байрлуулсныхаа төлөө шүүхэд дуудагдан, эх сурвалжийн хамтаар цагдан хоригдоод байсан С.Баттулгад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлж төлөх торгууль оногдуулсан. Харин энэхүү торгуулиас түүний хоригдсон хугацааг харгалзан үзэж 4.2 сая төгрөг хасч 9.8 сая төгрөг болгон тогтоосон юм.  Энхүү шийдвэрт С.Баттулгын тал сэтгэл дундуур байгаа учраас давж заалдах шатны шүүхэд хандан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно хэмээлээ.  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>