Хакухо аваргын цолны найр, хүндэтгэлийн наадам Төв аймагт болж байна Хүмүүс 29-07-2015, 11:52 1900 Хуваалцах Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалын "Хөдөлмөрийн баатар” цолны найр, хүндэтгэлийн наадам яг одоо Төв аймгийн Зуун мод хотноо болж байна. Цолны найранд Японоос олон сумоч, зочид төлөөлөгч, гадны хэвлэл мэдээллийнхэн ч ирсэн байна. Цолны найрны хөтөлбөрийг танилцуулбал, өглөөний 08:00-10:20 цагт Их насны морьдын уралдаан болсон байна. Харин Хакуход зориулсан баяр наадмын нээлтийн ёслол 09:00-10:00 хооронд болжээ. Одоо хүчит 128 бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, дааганы уралдаан болж байна. Энэхүү наадмын үеэр Их Аварга Хакухо Мөнхбатын Даваажаргалын гэргий Саёоко Вадагийн санаачлагаар Төв аймгийн эрүүл мэндийн салбарт бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардуулах ёслол болно. Мөн 15:00 цагт эрийн гурван наадамд оролцож, түрүүлсэн шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болох юм. 1900 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 10-07-2015, 09:01 Шагайт асарт шагайн харваа, Хүй долоон худагт хязаалан насны морьдын уралдаан эхэлж байна… 7-07-2015, 09:36 Ажилчдын хоолны аюулгүй байдлыг хангах гэрээнд гарын үсэг зурлаа… 26-06-2015, 11:45 Наадмын нэгдсэн хөтөлбөр… 17-02-2015, 15:40 Хакухо М.Даваажаргал МУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялааж, “Морин жилийн онцлох алдартан” батламж гардлаа… 11-07-2014, 11:22 Үндэсний их баяр наадмын хөтөлбөр… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.