30 сая ч хүрэхгүй зүйлийг 70 сая гэж хөөрөгджээ

708

70 сая төгрөгөөр гүйцэтгэлийнх нь ажил хийгдсэн гэх Арслантай гүүрний усан хөшиг өнгөрсөн 7 хоногийн пүрэв гаригт нээлтээ хийсэн ч 7 ч хонолгүй өнөөдөр эвдрэлтийн байдалд шилжсэн нь иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэлээ. Тодруулбал, Усан хөшигний ус дамжуулах гол хоолойны салж эвдэрчихээд байна. Өнгө үзэмж муутай, хажуугаар нь явахад байгаа байхгүй нь мэдэгдэхгүйгээр нүд хуурч хийсэн чанаргүй уг бүтээн байгуулалт 70 сая төгрөгөөр боссон гэх мэдээ өнөөг хүртэл сошиал ертөнцөөр хэл ам дагуулсаар байгаа. Тэгвэл өнөөдөр эврэлтйн байдалд шилжсэн энэ байгууламжийн бодит зардалд хэдэн төгрөг гарсан бэ гэдгийг нийтэд ил болголоо. 

Энэ  ажлыг гүйцэтгэгч нь "Хан-Урсгал” компани бөгөөд гурван жилийн баталгаа гаргасан. Харин арчлалт, тохижилтыг нь "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ хариуцан ажиллах юм байна. 70 сая төгрөгийн өртгөөр боссон энэхүү "усан хөшиг”-ийн бодит зардлыг мэргэжлийн хүн үнэлж, тооцоо гаргасан гэв.


usan hushig

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>