Л.Гансүхийн шүүх хурал өнөөдөр болно

861

Л.Гансүхийн шүүх хурал өнөөдөр болно Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх  нарыг "Нүүрс” хөтөлбөрийг  хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгасан. АТГ-аас түүнийг өнгөрсөн оны долдугаар сарын 29-ний өдөр баривчилж, гурван сар хориод батлан даалтад гаргасан.

Хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.

 

Тэгвэл Л.Гансүх нарын хэргийг шүүх хурлыг өнөөдөр явуулахаар товлоод байгаа аж. Энэ шүүх хурал олны анхаарлын төвд байгаа. Учир нь хэргийг шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нь саяхан хар тамхины хэргээр баривчлагдсан прокурор Х.Тамирын дүү. АТГ-ынхан Л.Гансүхийг яллуулахын тулд ахыг нь баривчилсан гэх "бор шувуу” нисээд амжсан. Түүнчлэн өнөөдөр эхлэх УИХ-ын ээлжит бус чуулган, үүнтэй холбоотойгоор хэзээ мөдгүй хуралдахаар болоод байгаа АН-ын ҮЗХ-ны шийдвэр хаашаа эргэх зэрэг нь энэ шүүх хурлын шийдвэрээс шалтгаалж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>