Монголын арми олон улсын цэргийн наадамд оролцож байна Дэлхий дахинд 3-08-2015, 11:06 1431 Хуваалцах Олон улсын цэргийн наадам энэ сарын 1-нд ОХУ-д нээлтээ хийж, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу үг хэлсэн байна. Ангол, Белорусь, Энэтхэг, Хятад, Пакистан зэрэг цэргийн салбар өндөр хөгжсөн 16 орны 57 багоролцож байгаа уг наадамд Монголын цэргийн баг танкын биатлон болон бусад хэд хэдэн төрлөөр өрсөлдөх юм. Тэмцээнд ОХУ-ын арми 280, Хятадын цэргийнхэн 160 орчим нэгж зэвсэг техник, алба хаагчдын өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа аж. Олон улсын цэргийн наадмын тэмцээн уралдаан Москва, Краснодар Сибирь, Каспийн тэнгис, Рязань, Воронёж хотын ойролцоох цэргийн сургуулийн талбайнуудад хуурай зам, усан цэрэг, агаараас эсэргүүцэн хамгаалах чиглэлийн 14 төрлөөр болох юм. Уг наадам 14 хоног үргэлжилж, дүнгээ гаргана. Д.Мөнх Эх сурвалж: "Монголын үнэн" сонин 1431 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 15-06-2015, 14:59 Орос Египетийн тэнгисийн цэргийн нэгдсэн сургууль өндөрлөв… 15-06-2015, 11:06 1000 оюутныг цэргийн анги руу үднэ… 13-06-2015, 21:00 Сүбэдэй баатар… 12-12-2014, 17:50 Хойд солонгосын арми цэргийн бэлтгэлээ ингэж хийдэг… 14-08-2014, 11:36 Дэлхийн танкчдын аварга шалгаруулах тэмцээнд Монголчууд 36 багаас 34 байрт орлоо (БИЧЛЭГ)… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.