Жагсах, цуглах эрхгүй болох нь ээ

326

Жагсах, цуглах эрхгүй болох нь ээНаймдугаар сарын 3-нд эхлэх Ээлжит бус чуулганаар батлах Зөрчлийн тухай хууль нь гэмт хэрэгт тооцогдохгүй үйлдэл хийсний улмаас ял завших байдлыг арилган шийтгэх зорилготой гэжээ. Өөрөөр хэлбэл, илүү харгис дарангуй нийгэм болж байна. Жагсаал цуглаан хийхийг бараг боломжгүй болгожээ. "Бүртгүүлээгүй, сэдвээ өөрчилсөн, согтуу галзуу, хөгжлийн бэрхшээлтэй хүн оролцуулсан, үнэн зөв мэдээлэл өгөөгүй, эрүүл мэндэд аюултай зүйл авч явсан..." гээд л өндөр торгууль оноож, албадан хөдөлмөр хийлгэж, хөрөнгийг нь хурааж, мэргэжлийн эрхийг нь удаан хугацаагаар хасч байх юм байна даа. Тийм шийтгэлүүд онооно гэжээ, энэ хуулиар.

 

7.4 дүгээр зүйл. Жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих

1.Хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан, эсхүл жагсаал, цуглааны явцад түүний зорилгыг өөрчилж хориглосон жагсаал, цуглаан зохион байгуулсан бол хүнийг далан таван тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

 

2.Согтууруулах ундаа хэрэглэсэн, сэтгэцийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, шахалт дарамт үзүүлэх болон бусад хэлбэрээр албадсан, зэвсэг, хорт болон тэсэрч дэлбэрэх бодис, орчин тойрондоо болон хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц аливаа зүйл, амьтан авч явсан бол хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

 

3.Жагсаал, цуглаан зохион байгуулагч, санаачлагч иргэн нь жагсаал, цуглаан зохион байгуулах, жагсаал, цуглааны үеэр хэлсэн үг, нийтэд тараасан мэдээллийнхээ үнэн зөвийг бүрэн хариуцах үүргээ зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.


Ч.Мөнхбаяр

Мэдээний эх сурвалж: www.time.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.