С.Бямбацогт: Төрийн толгойд нам гарсныг АН харууллаа

1125
УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Тэд өнөөдөр өглөө нээлтээ хийсэн ээлжит бус чуулганы нээлтэд оролцоогүй юм. Үүнийгээ бүлгийн дарга С.Бямбацогт "УИХ дарга өргөн баригдаагүй асуудлаар ээлжит бус чуулган зарласан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл боллоо гэж үзсэн учраас чуулганы нээлтэд оролцоогүй” гэж тайлбарлалаа.

Тэрээр үргэлжлүүлэн "МАН-ын бүлэг өглөөний 8.30 цагаас эхлэн ээлжит бус чуулган тойрсон асуудлаар ярилцлаа. Ер нь төрийн толгойд нам гарчээ гэдгийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс гарсан шийдвэр харуулж байна. УИХ дарга захирамж гарган өргөн баригдаагүй асуудлаар ээлжит бус чуулган зарласан нь ч төрийн толгойд нам гарсны илрэл.

Галт зэвсгийн тухай хуулийг яаралтай хэлэлцэх асуудал биш. Эрүүгийн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин хийх шаардлагатай гэсэн санал солилцож байна. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг дэмжихгүй” гэлээ.

Тэгвэл АН-ын бүлэг хаалттай хуралдаж буй бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах нь зөв гэж үзсээр буй юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>