Д.Дагвадорж: "Би бэлэн боллоо" хэмээн жиргэжээ

3344

Д.Дагвадорж: "Би бэлэн боллоо" хэмээн жиргэжээҮндэсний их баяр наадмаар "хөлтэй нь хөлхөж хлгүй нь мөлхөж" нааддаг гэхэд болно. Энэ л баяр наадмаар сэтгэл нь догдолсон доо ч юм уу эсвэл үнэхээр энэ жил зодоглохоор шийдэв үү? Ямартаа ч аралын Японыг донсолгож явсан их аварга Дагвадорж маань өнөөдөр өөрийнхөө цахим хуудаснаа "Би бэлэн боллоо" хэмээн зодог өмссөн зурагтайгаа жиргэсэн байх юм.

Их аваргын маань аав нь Монгол Улсын заан цолтой, ах Сумьяабазар нь Монгол Улсын аварга, удаах ах Сэржбүдээ нь Монгол Улсын начин цолтой гээд тэднийх удам судраараа бөхөөр овоглосон басхүү алдар нэрээ дуурсгасан. Тиймдээ ч үндэсний бөхөөрөө барилдахыг хүсдэг бололтой.

ЧОЙ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>