Энэ өдрийн зурхай /2015.08.04/

988

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 4. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 19. Ангараг гараг. Могойг хүлэгч одтой, 4 ногоон мэнгэтэй хар хулгана өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 5 цаг 39 минутад мандан, 20 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Ариусах, наминчлах өдөр. Өнөөдөр ажил төрөлд эерэг, сөрөг ноцтой өөрчлөлт болох бололтой. Санаа муутны өдөөн хатгалганы, аль эсвэл өөрийн ажлын хамтрагчаас болж хохирогч болох нь. Голлох ажил үүргээ тодорхойлж, өмнөө тавьсан зорилго руугаа зоригтой тэмүүл. Хувиа хичээх, эсвэл өөрийгөө дорд үзэхээс зайлсхийх хэрэгтэй. Таны уян хатан ажил хэрэгч зан чанараас ажлын гол үзүүлэлт харагдах болно. Гэр бүлд асуудлууд гарна. Харилцан зэмлэл хүртэх магадлалтай. Зүүд зөнтэй байх тул биелэхийг хүлээ.


Үхэр (4/20-5/20)

Шүүмжлэлтэй өдөр. Амьдралын хэв маяг таныг нэг бус удаа тэнэг байдалд оруулж байсан байх. Тиймээс уламжлалт хэв маяг, хууль журмыг мөрдөх хэрэгтэй болоод байна. аливаа зүйлийг хийхдээ өөрийн зөн совингоо дагах хэрэггүй. Энэ нь таныг эрсдэлд оруулж болзошгүйг анхаараарай. Таны өгөөмөр хандлага болон цэвэр ариун зан чанар тань нөхцөл байдлыг эерэгээр шийдвэрлэхэд тусална. Өдрийн хагас гэр орны ажил, амрал болон уур амьсгалыг шйидвэрлэх болно.


Хамтатгах (5/21-6/21)

Шинэ танилтайгаа болгоомжтой харьцахыг зөвлөж байна. Мэргэжлийн хүрээний асуудалд идэвхитэй байхын хэрэггүй. Ямар ч хамаагүй үнээр амжилтанд хэт улайрах байдал нь удирдлагуудын дургүйцлийг хүргэх болно. Хэрвээ та өөрийн авьяаст сэтгэл хангалуун бус байвал алдартай уран бүтээлчийн үзэсгэлэнг очиж үз. Түүнээс гарах ямар нэгэн гарц олдох болно. Үүнд таны сэтгэл санаа маш их амар амгалан болно.


 Мэлхий  (6/22-7/22)   

Түгшүүртэй болон хувирамтгай өдөр. Амьдрах чадамж буурч хамтрагчтайгаа муудалцахад хүрнэ. Хувь заяаны ивээлд найдах хэрэггүй. Өөрийн эрч хүчээ бүү тооцоол учир нь энэ хэмжигдэхгүй нэгж шүү дээ. Итгэлцлийн харилцаан дээр хардалт болон гомдол үгүй билээ. Эрүүл мэндийн асуудал гарч ирж болзошгүй байна. Зүүд зөнч мэргэн байна. Апт эрдэнэс зүүдлэвэл өвчин эмгэг ирнэ.


Арслан (7/23-8/22)   

Дотоод хүч, ертөнцөө өдөөж хувиргах өдөр. Таныг сонирхолтой аялал, гэнэтийн шинэ танилууд хүлээж байна. Энэ нь удаан дурсагдаж олон таатай мөчүүдийг авчрах болно. Материаллаг асуудлуудаа шийдэхэд энэ өдрийг зориул. Хүүхдүүдтэй өндөр дуугаар бүү харьц. Таны гадаад ширүүн төрх гэр бүлдээ эв найр тогтооход саад болж болох юм. Аар саар зүйлээр оролдолгүй хамгийн сайн үр дүн өгөх төсөлд хамаг анхаарал, авьяас чадлаа зориул. Удирдлагын зүгээс танд таагүй хандах болон муу санаатнуудын битүү хатгалгад өртөх магадлалтай.


Охин (8/23-9/22)    

Чин сэтгэлийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх, зорьсон зорилгодоо хүрэхэд тань од гарагс туслахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. Мэдэгдэхүйц ашиг орлогыг амласан ашигтай ажлын санал болон дэмжиж болох мэдээ мэдээллийг хүлээн авах магадлалтай. Харин хайр сэтгэлийн харилцаанд тийм ч сайнгүй байх тул энэ өдрийг гэртээ байж өнгөрүүлэхийг хичээгээрэй. Орой тийшээ сэтгэл санааны байдал гэнэт өөрчлөгдөж, ямар ч шалтгаангүйгээр уйтгарлан гуниглах, толгой өвдөх шинж мэдрэгдэнэ.


Жинлүүр (9/23-10/22)   

Энэ өдөр хувь тавилан гэнэтийн эргэлт болох бөгөөд мэдээ хүлээн авах зэрэгт таатай байна. Санхүү болон хуулийн асуудал таныг тавгүйтүүлнэ. Хамтрагчийн тань санаандгүй үйлдлээс болоод илүү цагаар суух болно. Энэ нь таны мэргэжлийн ур чадвараас л хамаарна. Өдрийн хагаст хүрээлэн буй орчноос таашаал авахыг хичээ. Эрч хүч сулрах учраас унтаж, амарч нам гүм байдалд байх нь хэрэгтэй.


Хилэнц (10/23-11/21)   

Дасал болсон орчин тань өөрчлөгдөх магадлалтай. Тавьсан зорилгоос тань ухраах, уруу татах элдэв саналыг танд тавьж болзошгүй. Өнөөдөр та эргэн тойрны хүмүүстэйгээ зөрчилдөх магадлал өндөр байна. Энэ бүхэн том маргаан, хэрүүлээр дуусах байх. Хэзээ хэзээнээс илүүтэй өнөөдөр л та тэвчээртэй байх хэрэгтэй. Эс тэгвэл та бүх зүйлээ алдаж магадгүй шүү.


Нум (11/22-12/21)    

Бүтэлтэй өдөр. Ямар ч ажлыг хийсэн бай, амжилтыг дагуулах болно. Ажил хэргийн харилцааг дахин хянаж, шинэ төрлийн ажил руу шилжин ороход тохиромжтой өдөр. Магадгүй, урьд өмнө нь хийгдсэн гэрээ хэлцэл бүтэлтэй болж, нилээд их ашиг орлогыг авчирах бололтой. Хэрвээ танд хүсэл байгаа бол энэ өдрийн үдшийг хаана нэгтэй, гэрээсээ гадуур, бүр тодруулж хэлбэл сүүлийн үед таныг маш шаргуу байдлаар урьж залаад ирэхээс өнгөрсөн гэж бодож байгаа найзындаа өнгөрүүлээрэй.


Матар (12/22-1/19)   

Хувь заяа таныг дахин сорьж туршихаар шийдэн ээлжит сорилт туршилтаа илгээх бололтой. Хэрвээ та энэхүү сорилтыг даван туулж чадвал үдээс хойш таны бусдыг татах чадвар, нийтэч байдал тань өсөн нэмэгдэнэ. Магадгүй эмэгтэйчүүд өөрийн ажил хэрэгтээ ивээн тэтгэгч, холбоотнуудыг татан оролцуулна. Эрчүүд сайхан мэдээ хүлээн авч, орлогын шинэ эх үүсвэрийг олох болно.


Хумх (1/20-2/18)   

Өнөөдөр хамт олноороо, бүлгээрээ ажиллахад таатай байж ашиг авчирна. Шинэ санаагаа хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Өдрийн эхний хагаст өөртөө итгэлгүй байж, бодол санаагаа төвлөрүүлээгүйн улмаас жаахан бүтэмж муутай байна. Эмэгтэйчүүд эрчүүдийн анхаарлын төвд орох төлөвтэй. Эрчүүдийн эрч хүч, баяр хөөр эргэн тойрны хүмүүст итгэл найдвар төрүүлнэ. Үдээс хойш өөртөө анхаарал тавь, архаг өвчин сэдрэх, бэртэл гэмтэл авах, осолд орох, хоолны хордлого болж магадгүй. Архи бүү хэтрүүлж хэрэглэ. Үдшийг гэр бүл, найз нөхдийн хүрээнд өнгөрөө.


Загас (2/19-3/20)

Энэ өдөр маргаантай асуудлыг шийдэхэд, шүүхийн хэрэгт шийдвэр нь танд таагүй байж болно. Ойрын хүндээ шаардлага тавих нь маргаанд хүргэж мэдэх юм. Харилцан ойлголцол энэ өдөр байхгүй байна. Найз нөхөд, хамаатан садан, нөлөөтэй хүмүүсийн туслалцаа нэн чухал хэрэгцээтэй болж мэднэ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>