Б.Обама Сирийн армийн эсрэг нисэх хүчнээ ашиглахыг зөвшөөрчээ Дэлхий дахинд 4-08-2015, 13:04 1111 Хуваалцах АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама тус улсын дэмжлэгтэйгээр бэлтгэгдсэн аядуу үзэлтэй Сирийн сөрөг хүчнийхнийг дэмжих зорилгоор Б.Асадын удирдсан арми болон сөрөг хүчний бусад бүлэглэлийн эсрэг Америкийн нисэх хүчинг ашиглахыг зөвшөөрсөн тухай "The Wall Street Journal” сонинд мэдээлжээ. Энэ шийдвэрийг гаргахын өмнө АНУ-ын эрх баригчдын хүрээнд ширүүн маргаан өрнөсөн байна. Гэсэн хэдий ч Пентагоны төлөөлөгчид аядуу үзэлтэй сөрөг хүчний бүлэглэлүүдийн хувьд"Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх нь нэн тэргүүний зорилт гэдгийг өгүүлсэн аж. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Алистер Баски энэ тухай тайлбар өгөхөөс татгалзсан боловч тус улс цэргийнхнийг үүргээ амжилттай биелүүлэхэд нь шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгийг хэлжээ. НҮБ-ын мэдээллээс үзэхэд Сирид 2011 онд эхэлсэн иргэний дайны уршгаар 220 мянган хүн амь насаа алдсан байна. 1111 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 6-07-2015, 14:19 Америкийн цэрэг "Исламын орон"-ы Сири дэх бааз руу дайралт хийжээ… 12-05-2015, 10:24 Сирийн эмнэлэгийг террористууд дэлбэлжээ /видео/… 16-03-2015, 09:18 БНХАУ Мьянмагийн хил орчимд их хэмжээний цэрэг төвлөрүүлж эхэллээ… 22-02-2015, 13:03 “Лалын улс”-ынхан Иракт 45 хүнийг шатаан хөнөөжээ… 8-08-2014, 12:02 Барак Обама Иракт агаарын дайралт хийхийг зөвшөөрчээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.