ИНЕГ-ын өндөр албан тушаалтан хуурамч дипломтой байжээ Онцлох мэдээ, Хүмүүс 5-08-2015, 10:45 1167 Хуваалцах Авлигатай тэмцэх газар иргэдийн мэдээллийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын Сэргээн засал, сувиллын цогцолборын захирал Г.Батцэцэгийг шалгасан байна. Г.Батцэцэг нь уг албан тушаалд 2013 оны зургадугаар сард томилогдсоноос хойш хамаатан, танил талаа шууд удирдлагадаа авч ажиллуулсан, тэдэнд цалинг давхардуулж олгосон, мөн өөртөө болон дээрх хүмүүст жилийн эцсийн үр дүнгээр шагнал, цалинг илүү олгосон зэрэг ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан нь илэрчээ. Мөн Сэргээн засал, сувиллын цогцолборын захирлын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, түүнчлэн 1997 онд УБИС-ийг Урлал техникийн багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй бөгөөд хуурамч диплом ашиглан төрийн байгууллагад ажиллаж байсан нь шалгалтаар илэрчээ. Иймээс Г.Батцэцэгт Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар АТГ-аас Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ц.Эрдэнэбилэгт албан бичиг хүргүүлээд байна. Харин хуурамч диплом ашиглаж байсан асуудал нь Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байх тул хэргийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. 1167 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 29-07-2015, 11:59 Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга С.Пүрэвхүү, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын сургуулийн захирал Д.Энхжаргал нар нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн нь тодорхой болжээ… 9-06-2015, 11:52 Монголбанкны удирдах албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав… 12-05-2015, 12:20 Цэцэрлэгийн эрхлэгч нарын татаас авлига мөн болохыг тогтоолоо… 12-05-2015, 12:12 Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүд хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүлэв… 26-11-2014, 13:23 Хууль зөрчин томилсон 1214 хүний албан тушаалыг хүчингүй болгожээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.