Энэ өдрийн зурхай /2015.08.06/

890

Энэ өдрийн зурхай /2015.08.06/Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 6. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 21. Бархасвадь гараг. Шийдэм одтой одтой, 2 хар мэнгэтэй хөх бар өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлагаХуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 42 минутад мандан, 20 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Бодлоготой зоримог үйлдэл, зан чанар тань заавал амжилт авчирна. Өөрийн болон ойр дотнынхны эрүүл мэндэд анхаарал тавихыг одод зөвлөж байна. Танд бага зэрэг өвдөх магадлал өндөр байна. Биеийн хүчний ачаалал, эрсдэлтэй үйлдвэрийн газраас зайлсхий, ялангуяа осолдох аюул өндөр байгаа тул. Энэ өдөрт хуучин найз нөхөд болон танилуудаасаа тасласан харилцаагаа дахин сэргээж, тэдэнтэй уулзах хүсэл ихэд төрнө. Шинж тэмдгийг сайн ажигла.


Үхэр (4/20-5/20)

Өнөөдөр тэнгэр ниргэж, газар хөмөрсөн аятай таагүй өдөр. Хэлсэн бүхэн тань эсрэгээрээ эргэж болзошгүй. Сэтгэл санаагаар байнга унах, ачаалал ихтэй байх нь аюултай. Энэ нь өвчинд нэрвэгдэх гол шалтгаан болно. Томилолтоор явах, ашиг олох нь сэтгэл санааны тайтгарал авчрахгүй. Энэ нь замд жижиг сажиг, таагүй асуудлууд гарч ирэхтэй холбоотой. Үүнд ач холбогдол өгөлгүйгээр эртхэн унтаж амрахыг зөвлөж байна. Ахимаг насны загасны ордныхонд эртнээс хүсч байсан мэдээ дуулах болно.


Хамтатгах (5/21-6/21)

Хүнд өдөр. Хамтрагч эсвэл удирдлагатайгаа таагүй зөрчилдөөн гаргах болно. Үл таних хүний зүгээс түрэмгийлэл мөн бүдүүлэг хандах тул болгоомжтой байхыг зөвлөж байна. Нийтийн үйл ажиллагаанд болгоомжтой байгаарай. Бодит бус төлөвлөгөө тань танаас үл хамааран хий дэмий хүч зарцуулах юм уу эсвэл санхүүгийн алдагдалд хүргэнэ. Гэр бүлийн асуудал хурцдахгүй ч таны санааг зовоосон шинж байдалтай байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Мэргэжлийн хүрээнд болон урлагийн хүрээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулахад тааламжтай өдөр. Ажил хэргийн хүрээг тэлэхүйц томилолт, уулзалтанд явах нь эерэг үр дүн авчирна. Удирдах газартай холбоотой асуудлууд эерэгээр шийдэгдэнэ. Энэ нь сэтгэл санаагаа ариусгахад тааламжтай. Найдваргүй хүнтэй харьцах эсвэл шинэ хүнтэй танилцах, харилцаагаа анхаарахыг сануулж байна. Амлалт эсвэл хариуцлага үүрэх хэрэггүй.


Арслан (7/23-8/22)   

Албан тушаал ахих, нөлөөтэй хүмүүстэй ажил хэрэгч харилцаа тогтоох, удирдлагадаа хандахад сайн өдөр. Идэвх зүтгэл тань ажил дээр зайлшгүй амжилт авчирна. Хэрвээ үйл ажиллагаагаа сайтар тунгаавал ойрын ирээдүйд амжилтанд хүрнэ. Найз нөхөдтэйгөө оройг хамт өнгөрөөж, ажил хэрэг, хувийн амьдралынхаа талаар халуун дотно яриа өрнүүлэхэд маш таатай байна. Энэ өдөр танилцсан хүнтэйгээ урт удаан хугацааны бат бөх найрсан харилцаатай байх болно


Охин (8/23-9/22)    

Од гарагс эрүүл мэндийн байдалд урьдын адилаар таагүй нөлөөг үзүүлсэн хэвээр байна. Өнөөдөр өвдсөн хэн нэгний өвчин удааширч ужгирах шинжтэй байх болно. Аялаж жуулчлах, зугаалахад тохиромжгүй өдөр. Нөхцөл байдлыг буруу зөрүү дүгнэж цэгнэх, аль эсвэл худал хуурмаг мэдээлэл авснаар ажил хэргийн салбарын үйл ажиллагаанд алдаа дутагдал болон тооцооллын алдаа зөрүүг гаргаж болзошгүй. Иймд аливаад нягт няхуур, ул суурьтай хандах нь хамгаас чухал байна.


Жинлүүр (9/23-10/22)   

Биеийн тамираар хичээллэхэд таагүй өдөр. Сэтгэл санаагаар унах, өрөвсөлт өвчин тусах, хэт их бухимдсанаас мэдрэлийн гаралтай өвчлөлд өртөх магадлалтай. Энэ өдөр өвдсөн бол өвчин даамжрах хандлагатай байгаа бегөөд гол үндсийг нь олж эмчлэхгүй бол буцаад сэдрэх аюултай байна. Бага зэргийн маргаанаас болоод хайртай хүнтэйгээ нэлээн томхон маргаан дэгдээж бүр хоёр тийшээ салахад хүргэж болзошгуй тул аливааг эвийн журмаар шийдэхийг хичээх хэрэгтэй.


Хилэнц (10/23-11/21)   

Боломжтой бол ганцаараа байж, оюуны бясалгал хийхэд өдрийг зориул. Ямар ч харилцаа өнөөдөр сөрөг үр дүнд хүргэх нь. Биеэ барьж, сэтгэл хөдлөлөө хянах хэрэгтэй. Эсрэг тохиолдолд таны дотоод энерги гадагшаа хүчтэй илрэх тул хайртай хүнтэйгээ тангараг тасарч ч магадгүй байна.



Нум (11/22-12/21)    

Эвлэрч найрамдах, зөвшилцөх өдөр. Ажлын хувьд сонирхол татах үйл явдал хараахан мэдэгдэхгүй ч гэр бүл болох, хүүхэдтэй болоход тохиромжтой сайн. Та түүнийгээ хайрладаг болохыг бүрэн бүтнээр нь үзүүлж харуулах өдөр. Магадгүй, танд аз тохиож сэтгэлдээ хүсэж мөрөөдөж байсан цорын ганц хүнтэйгээ уулзаж учрах болно. Та хоёрын гэрлэлт бат бэх, урт удаан байх болохыг од гаригс амлаж байна.


Матар (12/22-1/19)   

Харилцан ярилцах, шинээр хэн нэгэнтэй танилцах, ажил хэргийн холбоо тогтоох, ахуйн асуудлуудыг шийдэхэд тохиромжтой өдөр. Нөлөө бүхий хүн гарч ирснээр таны эхлүүлж байгаа ажил хэрэгт тусламж дэмжлэг үзүүлэх нь тодорхой. Таны амьдралын хүч чадал өндөр түвшинд байна. Магадгүй өнөөдрийн ажил хэрэг таны бодож төсөөлж байснаас маш бага хүч чадал, цаг хугацааг шаардана. Та бүхнийг хийж дуусгаж чадна гэдгийг од гарагс танд амлаж байна.


Хумх (1/20-2/18)   

Тэсвэр тэвчээр шалгасан өдөр. Амьдралын эрч хүч дээд цэгтээ ирээд байна. Гэхдээ од гарагийн таагүй байрлалаас болж, харилцан ойлголцохгүй, шинэ санаачилгаа хэрэгжүүлж чадахгүй бололтой. Та сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй ойр дотны хүмүүстэйгээ муудалцаж магадгүй байна. Хувийн асуудлаа зөнд нь тавь, хэрэв та идэвхигүй хөдөлбөл энерги, эрч хүчээ дэмий хоосон яриа, маргаанд зарцуулаад өнгөрнө.


Загас (2/19-3/20)

Өнөөдөр бүх саналд туйлын болгоомжтой хандах хэрэгтэй. Уужим зан, хэтэрхий итгэх нь алдааны шалтгаан болж болно. Таныг хуурах магадлалтай. Оддын байрлал нь хайр сэтгэлд гэр бүлийн харилцаанд чухал, удаан харилцаа тогтоох шинэ хүнтэй танилцахыг зааж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>