Apple хоёр долоо хоногийн дотор 90 тэрбумыг алджээ
Тооцоог хоёр долоо хоногийн хугацаанд гаргасан хувьцааны тоо, үнийн мэдээлэл дээр үндэслэжээ. Наймдугаар сарын 6 хувьцааны үнэ 115 ам.доллар болон буурч байна.
Долдугаар сарын 20-ны өдөр зарласнаар 2015 оны эхний улирлын санхүүгийн тайланд нэгж хувьцааны үнэ 130.97 ам.доллартай тэнцүү байжээ. Yahoo Finance-ийнхаар бол Apple Inc. 656,21 тэрбумаар үнэлэгдэж байна.
Apple компанийн үнэ цэнэ нь энэ 2015 оны хоёрдугаар сард хамгийн үнэтэй 765 тэрбум ам.доллар байжээ. Сөрөг хандлагын улмаас Bank of America Merrill Lynch банкны Apple-ийн хувьцааг худалдан авах заавар өөрчлөгдөж (Худалдан авахгүй байхыг санал болгож байгаа боловч хувьцаанаасаа салах нь арай эрт байна) гэсэн эерэг мэдээлэл хийж байгаа ч, 130- 142 долларын үнэтэй хувьцаанд ногдох үнэ цэнэ өсөх хүлээлт буурсан байна.
Шинжээчид удааширч байгаа эрэлт хэрэгцээ нь Apple-ийн хувьд Iphone-ы борлуулалтаас хамааралтай талаар санаа зовж эхэлжээ. Apple-ийн хувьцааны үнэ унаж байгаагийн гол нь БНХАУ-ын Xiaomi болон Huawei ард нь гуравдугаар байранд орж ирсэнтэй холбоотой гэнэ.