З.Энхболдын үзэмж

945

З.Энхболдын үзэмжМонгол Улсын хоёр дахь том албан тушаал УИХ-ын дарга З.Энхболд чуулган дээр үг хэлэх гишүүдийг таалах эс таалах үзэмжээр ялгаварлан үг хэлүүлдэг болжээ. Өчигдөрхөн хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр МАН-ын зургаан сайдын асуудлыг ярилцах үеэр энэ нь бүр улаан цагаандаа гарав. Ардчилсан намынхнаа З.Энхболд таалдаг болохоор үгийг нь дуусгадаг, МАН-ынхныг таалдаггүй болохоор үгийг нь дуусгалгүй микрофоныг булаадаг ийм л жишиг тогтчихлоо, УИХ-ын танхимд. УИХ гэдэг хууль тогтоох дээд байгууллага З.Энхболдын хувийн компани биш. Гэтэл хувийн компанийн захирал ажилтнаа загнаж байгаа юм шиг гишүүдээ загнадаг "тэнэглэл”-ийг З.Энхболдоос өөр УИХ-ын даргаар ажиллаж байсан хэнбугай ч үзүүлж байгаагүй. Өчигдрийн чуулганыг үзсэн ард түмний дийлэнх нь "З.Энхболд УИХ-ын дарга биш дарангуйлагч юм биш үү” гэсэн сэтгэгдэлтэй үлдсэн нь илт. Өнөөдөрч энэ сэдэв сошиал ертөнцөөр хүчтэй тарж байна. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын микрофоныг өөрийнх нь хэлж ярьсныг сануулсных нь төлөө "Чиний ярьж байгаа надад таалагдахгүй” байна гээд булаачихсан. Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, нэгэн насныхаа амьдралыг зориулсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг "уймраа” гэж хэлсэн нь монголын ард түмнийг бухимдуулав. З.Энхболдын дарангуйлал газар авбал Монгол Улс ямар замаар замнах бол гэхээс жихүүдэс төрж байна.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>