Ж.Мөнхбат:Бид АН-ыг муулаагүй, бодит үнэнийг хэлсэн

891
Ж.Мөнхбат:Бид АН-ыг муулаагүй, бодит үнэнийг хэлсэнМАН-ын дарга М.Энхболд,  Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат,  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт болон АН, МАН-ын хамтарч ажиллах гэрээг байгуулах ажлын хэсгийн ахлагч Су.Батболд нар сэтгүүлчдэд өнөөдөр  мэдээлэл өглөө. АН-ынхан МАН-ын гишүүдийг "Засгийн газрыг муулж, АН-ын нэр хүндийг унагаж байна” хэмээн бухимдаж байгаа юм.  Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэхдээ "МАН орон даяар "Бид хамтдаа" аяныг зохион байгуулж байгаа нь үнэн. Энэ аяныг зохион байгуулах хүрээнд аймаг, суманд очиж иргэдтэй уулзахад сонгогчид УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүдээс нэг зүйлийг асуудаг юм. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн хямрал яагаад нүүрлэв, цалин тэтгэврээ яагаад тавьж чадахгүйд хүрэв, Чингис, Самурай бондын зарцуулалт юу болов, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 3.4 их наяд төгрөгийн үр дүн гарсан уу гэхмэтчилэн олон асуултыг иргэд сонгогчид тавьдаг юм. Үүнд иргэдтэй уулзалт хийж яваа УИХ, Засгийн газар болон намын удирдлагууд үнэн зөвөөр нь хариулсан. Бид нэг ч зүйлийг санаанаасаа зохиож яриагүй. Бодитой мэдээллийг тоо баримт, өдөр судартай нь хэлсэн” гэлээ. МАН-ын гишүүд анх засагт хамтрахдаа зөвийг нь дэмжиж, бурууг нь засч залруулна гэдгээ хэлж байсан. Тиймээс албан тушаалаар амаа таглуулахгүй гэж Ж.Мөнхбат дарга мэдэгдсэн удаатай. Иргэдийг бодит үнэнийг хэлсний төлөө АН-ынхан бухимдаж байгааг хэвлэлийн хурлын үеэр хэллээ.
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>