У.Хүрэлсүх хаачив?

822
У.Хүрэлсүх хаачив? Засгийн газарт МАН хамтрах шийдвэрийн  голлох автор У.Хүрэлсүх хаана явна?


Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн барьсан "Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Өөрөөр хэлбэл  АН-ынхан  МАН-ын гишүүн-сайд нарыг долоохон сарын дараа "хөөж орхих” нь тэр. Хачирхалтай нь уг УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдаанд  МАН-аас томилогдсон шадар сайд У.Хүрэлсүх ирээгүй юм. Ерөөс  сүүлийн хэд хоног У.Хүрэлсүх төрийн ордон бүү хэл МАН-ынхаа байраар ч үзэгдэхгүй алга болж, намын жирийн гишүүддээ бол бүр  харагдахаа байжээ. Долоон сарын өмнө МАН засагт хамтрах шийдвэр гаргахад голлох үүрэгтэй оролцсон авторуудын нэг,  өөрөө шадар сайд болохоос эхлээд сайд, дэд сайдын албан тушаалыг өөрийн  фракцийнхандаа голчлон хувиарласан У.Хүрэлсүх ийн "алга болсонд” гайхах хүн олон байна.

 

Улс төрийн хүрээнийхэн түүнийг харин улс төрийн алдаатай тактик хэрэгжүүлж, өөрийн намаа хоёр дахь удаагаа эвгүй байдалд орууллаа гэж дүгнэж буй аж. Магадгүй  Засгийн газарт МАН хамтрах шийдвэрийн  голлох авторын нэг У.Хүрэлсүх  намынх нь гишүүд  Засгийн газрын гишүүнээс нэг дор огцорсон явдал "хуучрах” хүртэл улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулахаас  түтгэлзэж буй бололтой.


П.Мандах

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>