ЖОНАТАН ГУЛИБЭЛИЙН АЯЛАЛ: ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ ОРНООР АЯЛСАН ХАЧИРХАЛТАЙ ҮЛГЭР номын нээлт боллоо

1194
ЖОНАТАН ГУЛИБЭЛИЙН АЯЛАЛ: ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ ОРНООР АЯЛСАН ХАЧИРХАЛТАЙ ҮЛГЭР номын нээлт боллооАлтан тариа ХХК-ийн ивээн тэтэглэгтэйгээр 2 дахь удаагаа хэвлэгдэн гарч буй ЖОНАТАН ГУЛИБЭЛИЙН АЯЛАЛ: ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ ОРНООР АЯЛСАН ХАЧИРХАЛТАЙ ҮЛГЭР номын нээлт 2015 оны 08 сарын 10-нд Интерном номын их дэлгүүрт зохиогдох гэж байна. Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд уг номын зохиолч Кен Скүланд оролцох юм.
 

ЖОНАТАН ГУЛИБЭЛИЙН АЯЛАЛ: ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ ОРНООР АЯЛСАН ХАЧИРХАЛТАЙ ҮЛГЭР номын тухай
 
Номыг нэлээд хошигносон маягаар бичсэн бөгөөд энэ ном уншигчдыг зарим улс орон баян байхад зарим нь ядуу байгаа талаар эргэцүүлэхэд хүргэдэг. Эдийн засаг, философи, практик амьдралтай холбоотой олон чухал асуудлаар өөр ямар боломжит хувилбар байгааг харуулна. Номонд гарч буй янз бүрийн үзэл санаа хүмүүсийг бодож эргэцүүлж, асуулт тавин гүн гүнзгий утгатай маргаан өрнүүлэхэд тусалдаг. Энэ бүхний цаана хүлээн зөвшөөрч, хүндэтгэвэл зохих нэг л зүйл байгаа бөгөөд тэр нь хувь хүн бөлөг өө!
 

Номын нэгдүгээр бүлгээс бусад бүх бүлэг нь Жонатан Гулибэл тэр арал дээр ноёрхож байдаг хачин хууль тогтоомжтой тулгарч байгаагаар эхэлдэг. Тэгээд цаашлах үйл явдал хүмүүсийн амьдрал, эдийн засгийн хөгжлийг хяхан боож байдаг тэдгээр хууль, тогтоомжийн "утга учиргүй” болохыг улам бүр тод харуулна. Улмаар уншигчид иймэрхүү хууль тогтоомж дэлхий дээр олон улс оронд ноёрхож байгааг мэдэрч эхэлдэг.
 

Номонд буй маргаж, хэлэлцэх гол асуудал бол улс төрийн шийдвэр гаргах үйл явц хийгээд хувь хүний хариуцлагын асуудал юм. Ил харагддаггүй нэлээд нарийн ээдрээт асуудлууд туссан учраас хүмүүс зарим үед үндсэн санааг нь "барьж авахад” хэцүү тал бий. Иймд өгүүлэл бүрийн дараа тайлбар болон холбогдох мэдээллийг хадсан мөн судлах ном, вэбсайтыг ч хавсаргасан. Энэ бүхэн цаашид өрнүүлэх маргаан, төслүүдэд ихээхэн тустай.
 

Өгүүлэл бүртэй холбон тавьсан асуултууд нь хувийн хариуцлага, аж амьдралын дадал зуршлын асуудлыгсоциологи, макро-эдийн засаг, философи, улстөр судлал, ёс зүйтэй холбон хэлэлцэхэд дөхөм болно.
 

Орчин үеийн боловсролын системд шүүмжлэлтэй хандсан бүлгүүд ч энэ номонд буй. Оюутан-сурагчдыг сургалтын талаархи эгзэгтэй асуудлаас хол хөндий байлгах ёсгүй гэж үзсэн учраас тэр бүлгүүдийг оруулсан юм. Харин ч тэдний хувьд ихээхэн танил тэрхүү ээдрээт нөхцөл байдлыг өөрсдөө ойлгож чадна гэдэгт итгэх ёстой.

Зохиогч Кэн Скүландийн тухайд
 

Кэн Скүланд нь Хавай дахь Номхон далайн Их сургуульд эдийн засгийн ухаан, улс төр судлалын ассошэйт профессороор ажилладаг. Үүнээс өмнө Хонолулу дахь Чаминэйдийн Их сургуульд Японы Бизнесийн судалгааны төвийн Захирал, Хавайн Лоа коллежийн Бизнес, эдийн засгийн судалгааны Төвийн тэргүүнээр тус тус ажиллаж байжээ.Тэрээр Жоржтауны Их сургуулийг дүүргэснийхээ дараа АНУ-ын Олон улсын Худалдааны Комисс, Худалдааны Яам, Цагаан ордны Алба, Худалдааны гэрээ байгуулах Тусгай төлөөлөгчдийн Алба зэрэг газар ажиллаж байжээ. Кэн боловсролын салбарт ажиллаж, Аляска дахь Шэлдон Жэйксоны коллежид бизнес, эдийн засгийн ухааны хичээл заахын тулд төрийн албыг орхисон юм. Тэрээр мөн Японы Хакодэйтэ Их сургуульд багшилж байлаа. Тэр үедээ Шогуны сүнс: Японы боловсролын суүдэртэй тал ном бичсэн нь англи, япон хэл дээр хэвлэгджээ, Кэн Скүланд нь Хувь хүний Эрх чөлөөний төлөөх Олон улсын Нийгэмлэг ба Чөлөөт үйлдвэрлэлд суралцагчдын Сэм Уолтоны Нөхдийн Захирлуудын Зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Тэрээр олон улс орны соёл, уламжлал, эдийн засгийг судалж дэлхий даяар аялж байжээ. Литвад байдаг Эрх чөлөөний англи хэлний Төвийн захирал Стэфэн Браун Проф. Скүландын зан чанарыг тодорхойлж хэлэхдээ: "Кэнийг нэг газар хэсэг хугацаанд суумагц хүүхдүүд өвөр дээр нь гарах гэж зүтгэдэг бол өсвөр насныхан түүнтэй сагсан бөмбөг тоглох гэдэг” гэсэн. Энэ номыг зохиогч ийм л зан чанартай хүн дээ.

Энэ номонд олгосон шагналууд
 
• 2002 онд Эдийн засгийн Боловсролын Сангаас жил бүр олгогдох Леонард И.Рид Буукийн шагналын анхныхыг авав
 
• 2001 онд Валлэй Форж дахь Эрх чөлөөний Сангаас Хувийн Үйлдвэрлэлийн талаархи Боловсролыг дэмжих тэргүүн зэргийн бүтээлд олгодог Томас Ливэйгийн шагнал
 
• Валлэй Форж дахь Эрх чөлөөний Сангаас Эдийн засгийн Боловсролын тэргүүн зэргийн бүтээлд олгодог Жорж Вашингтоны медалийг хошой удаа авсан
 
• 2001 оны есдүгээр сард Чикаго дахь Хэнри Хайзлитийн Сангаас Эрх чөлөөний номонд олгодог шагнал
 
• 2001 оны арваннэгдүгээр сард Бразилийн Порто-Аллэгро дахь Либерал Институтын шагнал
 
• Кэн Скүландын оюутнууд 2003 онд Канзас хотноо Чөлөөт Зах зээлийн Эдийн засгийн ухаанаар явагддаг тусгай уралдаанд Нэгдсэн Улсын хэмжээнд шалгарсан 15 оюутны тоонд орж байжээ.
 

Мөн энэ номыг эдийн засгийн ухаан болон нийгмийн бодлогын арав гаруй Хүрээлэнгээс орчуулах, хэвлэх санал хүлээн аваад байна.

Кэн Скүланд 1980 оноос эхэлж радио нэвтрүүлэгт зориулан эдийн засгийн тайлбар бичиж эхэлсэн юм. Тэр үед эдийн засагч-эрдэмтдийн тайлбар нэг л хуурай, сонирхолгүй байдаг байв. Харин Кэн радио-нэвтрүүлэгтээ уран сэтгэмж оруулан илүү "амттай” болгохыг хүссэн. Найз нөхөд нь ч ийм зүйлийг түүнээс хүсэж, улмаар энэ ном гарч иржээ.
 

Үнэхээр ч уг нэвтрүүлгийг сонсогчдын сонирхол эрс өссөн юм! Хачирхалтай атлаа сонирхол төрүүлсэн үзэл санаанууд сонсогчдод чөлөөт зах зээлийн баттай итгэл үнэмшлийг хошигносон хэлбэрээр хүргэж байв. Хожим нь Кэний үзэл санааг нь жүжигчилсэн хэлбэрээр хүмүүст хүргэхэд тусалдаг арав гаруй хамтран зүтгэгч бий болов. Жүжгийн цуврал нь олон түмний дунд дахиад л шуугиан тарилаа. Энэ үеэс Жонатан Гулибэлийн аялсан түүх ном нь дэлхий даяар радио нэвтрүүлэг, маргаан хэлэлцүүлэг, зохион бичлэгийн уралдаан, телевизийн жүжиг, шог гарааны гол сэдэв болсон юм.

 ЖОНАТАН ГУЛИБЭЛИЙН АЯЛАЛ: ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ ОРНООР АЯЛСАН ХАЧИРХАЛТАЙ ҮЛГЭР номын нээлт боллоо
ЖОНАТАН ГУЛИБЭЛИЙН АЯЛАЛ: ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ ОРНООР АЯЛСАН ХАЧИРХАЛТАЙ ҮЛГЭР номын нээлт боллоо
ЖОНАТАН ГУЛИБЭЛИЙН АЯЛАЛ: ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ ОРНООР АЯЛСАН ХАЧИРХАЛТАЙ ҮЛГЭР номын нээлт боллоо
ЖОНАТАН ГУЛИБЭЛИЙН АЯЛАЛ: ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ ОРНООР АЯЛСАН ХАЧИРХАЛТАЙ ҮЛГЭР номын нээлт боллоо
ЖОНАТАН ГУЛИБЭЛИЙН АЯЛАЛ: ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ ОРНООР АЯЛСАН ХАЧИРХАЛТАЙ ҮЛГЭР номын нээлт боллоо
ЖОНАТАН ГУЛИБЭЛИЙН АЯЛАЛ: ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ ОРНООР АЯЛСАН ХАЧИРХАЛТАЙ ҮЛГЭР номын нээлт боллоо


 
 
 
ЧОЙ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>