Мал аж ахуй эрхэлж байгаатай хатуу тэмцэж, нүүлгэн шилжүүлнэ

877

Мал аж ахуй эрхэлж байгаатай хатуу тэмцэж, нүүлгэн шилжүүлнэСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг мал аж ахуй эрхлэхийг хориглох, нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг хуралдлаа.

Засаг даргын орлогч Л.Амарзаяагаар ахлуулсан тус ажлын хэсэг энэ удаа Монгол Улсын Засгийн газрын Хөдөө аж ахуйн салбарын 2015-2016 оны өвөлжитийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай 292 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам батлах тухай 85 дугаар тогтоолыг танилцуулав.

Энэ хүрээнд голын ай сав дагуу харъяаллын бус аймаг, сум, дүүргийн иргэдийн мал аж ахуй эрхлэх үйл ажиллагааг хориглож, байнгын хяналт тавьж, цагдаагийн 2 дугаар хэлтэс болоод 12-20 дугаар хороодын нутаг дэвсгэрт байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд холбогдох хууль тогтоомжийг сурталчлан, дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 27-ны А/312 захирамжийн биелэлтийг ханган ажиллаж, хяналт шалгалт хийхийг тус тус үүрэгдлээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>