Энэ өдрийн зурхай /2015.08.11/
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 11. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 27. Ангараг гараг. Хэрцгий охин одтой, зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 5 цаг 49 минутад мандан, 20 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Ердийн ажлын өдөр хүлээж байна. Хүчин зүтгэлээ сааруулан, өөрийн бодол мэдрэмжээ цэгцлэхийг зөвлөж байна. Хэрвээ та өөрийн хүчээ урлан бүтээх салбарт зориулвал дотоод сэтгэлээ ариусган цэгцлэх болно. Зөрүүд зан, уур цухалаас харилцан буулт хийснээр амгалан байх болно. Дотныхоо хүмүүсийн төлөө амь биеэ үл хайрлах сэтгэл тань олныг гайхшруулна. Өөрийн үйл хэрэгтээ багачуудыг татан оролцуул. Тантай байхдаа тэд баяртай байна.
Үхэр (4/20-5/20)
Үнэнч, шудрага бус, хууран мэхлэлт, хуурамч амлалтын дор өнгөрүүлэх өдөр. Магадгүй энэ өдөр нь таны худалдаа наймааны ажил төрөлтэй холбоотой үйл явдлуудаар дүүрэн байж өнгөрөх нь. Гэхдээ хэн нэгэн таныг хөөрхөн мэхэлж дөнгөх гэж байгаа тул ямар нэгэн худалдан авалтыг хийхдээ, аль эсвэл сэтгэл татсан арилжаа наймааны саналд маш болгоомжтой няхуур хандах хэрэгтэй.
Хамтатгах (5/21-6/21)
Энэ өдөр үйл явдал, сонин содон гэнэтийн мэдээ мэдээллээр дүүрэн байх болно. Хамгийн гол нь таны үйл ажиллагааны идэвх зүтгэлээс хамаарсан мэдээ шийдвэр байх юм. Бас нэг чухал явдал нь таны ойр тойрны хүрээлэгчид болон найз нөхдийн үйл ажиллагаа, үйлдлээс үүдэн гарах нь. Олон салбарыг хамарсан өргөн фронтоор давших биш, сайтар бодож тунгаан төлөвлөсөн тодорхой нэг л ажлаа барьж урагш явуулбал ашиг орлого, үр дүн маш сайн байх болно.
Мэлхий (6/22-7/22)
Хямралын өдөр. Хүмүүсийг буруу дүгнэж, гүжир гүтгэлэг хууран мэхлэлтэнд өртөж болзошгүй. Идэвхтэй үйл ажиллагаа явуулалгүй зайнаас ажиглан суух нь өлзийтэй. Мөнгө санхүүгийн хувьд асуудал гарах, эргэн тойрны хүмүүстэй зүй бусаар харьцах, бие тавгүйрхэх магадлалтай. Зөвхөн ойр дотны хүмүүстэйгээ харьцахыг од гарагс зөвлөж байна.
Арслан (7/23-8/22)
Өнөөдөр та ажил төрлөөр хаа нэгтээ явах, аль эсвэл хувийн үйлдвэр, үйлчилгээний газраа өргөтгөх талаар бодох бололтой. Хэрүүл маргаантай байдал бий болох магадлал өндөр байгаа бөгөөд гарсан тохиолдолд үр дүнд нь та таагүй байдалд орж болох талтай. Ажилдаа хариуцлагатай хандвал амжилтад хүрэх бүхий л саад тотгорыг даван туулна. Голлох ажил хэргээ тодорхойлж, цагаа зөв хуваарилахыг од эрхэс зөвлөж байна. Таны эрч хүч эргэн тойрныхныгоо татаж, гайхшируулна. Орлогын шинэ эх үүсвэр олох шинэ санаа танд төрж магадгүй.
Охин (8/23-9/22)
Хүсэл эрмэлзлэлээр дүүрэн өдөр. Өөрийн тогтсон амьдралын хэв маягаа өөрчлөхийг маш их хүсэх бөгөөд ямар нэг хариуцлага өндөртэй зүйл хийхгүй байхыг сануулж байна. Мэргэжлийн салбарынханд энэ өдөр амжилт олох зүйл харагдахгүй байна. Шинэ ажлын эхлэл бүтэмжгүй байна. Таны зүгээс анхаарал болгоомжтой буурьтай байх хэрэгтэй. Зүүд зөн совинтой байж дөрөв хоногийн дараа биеллээ олно.
Жинлүүр (9/23-10/22)
Амьдралын эрч хүч, тамир тэнхээ огцом унаснаар аюултай сөрөг ачаалал мэдрэгдэж, хүндрэл үүсэх бололтой. Бичиг цаастай холбоотой ажил хэргээс зайлсхийж, шинэ ажил эхлүүлэхгүй байх нь зүйтэй. Жолооны ард болгоомжтой байх ёстойг анхаараарай. Аваар осол гаргах магадлалтай. Хайр сэтгэлийн талбарт асуудал үүсэж, урам хугарч болзошгүй. Үүнийг даван туулахад танд хэцүү байх болно. Тусламж дэмжлэг, хайр ивээл хэрэгтэй байна гэж үзвэл найз нөхөд болон ойр дотны хүмүүст хандахаас бүү зовоорой.
Хилэнц (10/23-11/21)
Шинэ танилтай болно. Бодсон санаснаа шууд хэлдэг зангаасаа болж, ойр дотны хүнтэйгээ муудалцах төлөвтэй. Таны сэтгэл хөдлөл, шүүмжлэл, зүй бус авир тань өнөөдөр амжилт олоход саад болно. Биеийн байдал эвгүйрхэж болзошгүй. Мөн эд хөрөнгөтэй холбоотой асуудал дэгдэх магадлалтай. Та гэнэт амьдралаа өөрчлөхийг, аялалд гарахыг хүсч магадгүй. Гэхдээ зүрх сэтгэлээ сонсох хэрэгтэй бүү яарагтүн.
Нум (11/22-12/21)
Бүтээлч хөдөлмөрийг эрхэмлэдэг та болон ялангуяа театрын уран бүтээлчид багш нарт сайн өдөр. Тэд өөрийгөө гялалзтал нь илэрхийлж чадна. Өөрийн мэдрэмжийн бүх баялаг талыг харуулж чадна. Ивээн тэтгэх тэмүүлэл нь таны эсрэг чиглэнэ.
Матар (12/22-1/19)
Сэтгэл санаа тавгүйтэх өдөр. Эрүүл мэнддээ хамаатай таагүй асуудал үүснэ. Бага зэргийн бэртэл гэмтэл эсвэл мэдрэлийн ядаргаа тусна. Магадгүй хөнгөн гутралаас болоод толгой өвдөх эсвэл ядаргааг мэдрэх болно. Олон хүн цугларсан газар эсвэл галаас болгоомжил. Хүнд хоол хүнс архи дарснаас татгалзаарай.
Хумх (1/20-2/18)
Ажил хэргийн чанартай гэрээ хэлэлцээр хийхэд оновчгүй өдөр. Зөвлөлгөө эсвэл ажил хэргийн уулзалт хийхгүй дөлөвлөхгүй байхыг хичээ. Сэтгэл санааны дарамттай байдлаас болж хамтрагч, хамт ажиллагсадтайгаа хэлэлцэхэд танд туйлын хүндрэлтэй байх болно. Жижиг хэрүүлд бэлэн бай. Ямар нэгэн юм өглөөнөөс эхэлж бүхэл өдрийн турш сэтгэл санааны байдлыг унагаана. Өөрийн бурууг бусдад тохохыг бүү оролд. Тэнэг зүйл хийхгүйн тулд ойр дотны найзуудын зөвлөгөөг сонсож тэдний туслалцааг ав.
Загас (2/19-3/20)
Өөрчлөлт, шинэчлэлт, мэдээ мэдээлэл хүлээн авах өдөр. Бизнесын ажлын чиглэлээр хамтран зүтгэгчээс дэвшүүлсэн шинэ санаа саналыг анзаарахгүй өнгөрүүлж болохгүй. Харин түүнд сохроор буюу харанхуйгаар итгэж болохгүй. Таны бодлоготой хэрсүү, ухаалаг байдал зөв зүйтэй сонголтыг хийхэд тань тусална. Магадгүй, таны хувьд хамгийн их зоримог хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж олдож мэднэ.