Энэ өдрийн зурхай /2015.08.12/

1080

Энэ өдрийн зурхай /2015.08.12/

 

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 12. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 28. Буд гараг. Өглөгт охин одтой, 5 шар мэнгэтэй цагаан бич өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлагаХурьцахуй. Өдрийн наран 5 цаг 50 минутад мандан, 20 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Эрүүл ухаанаар тооцох, зөв үйлийг бататгасан зөн билгийн ажил үйлд таатай өдөр. Амьдралын эрч хүч дээшилж, үнэлэлт дүгнэлт өгөхөд хялбар дөхөм байна. Хэт биеэ тоосон байдал тань бусадтай харьцах харилцаанд хүндрэл учруулна. Бардам зангаа орхиод, нийтийн жишгээр бай.


Үхэр (4/20-5/20)

Хамгийн муу өдөр. Байр орон сууц, аль эсвэл үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд гарч болзошгүй. Тухайлбал, хулгай зэлгий, дээрэм тонуулд өртөж мэдэх ба хүсээгүй зочид гийчид ирэхтэй холбоотой асуудлууд байх бололтой. Сэтгэл санаанд маш их ачааллыг авч тогтворгүй байх тул зөрчилдөөнтэй байдлууд гарах магадлал маш өндөр байна.


Хамтатгах (5/21-6/21)

Урам зоригтой байх өдөр. Гэнэтийн саад бэрхшээлүүд гарч ирсэн ч та өөрийн ажил хэргээ улам өргөтгөн гүнзгийрүүлж, эд хөрөнгө, мөнгө санхүүгийн байдлаа дээшлүүлж, ойр дотныхон болон хамтран зүтгэгчид, түншүүдтэйгээ харилцах харилцаа холбоогоо бататгаж чадна. Гэр бүлийн асуудалдаа анхаарал хандуулж, эд зүйлс худалдан авах, засвар хийх нь таатай байх болно. Үр хүүхдүүд, хань ижлийнхээ эрүүл мэндэд анхаарал тавиарай.


 Мэлхий  (6/22-7/22)   

Болгоомжтой байх өдөр. Таны ажил хэрэг болон удаан хугацааны төлөвлөгөөнд ноцтой нөлөөлөх хүчин зүйл өнөөдөр тулгарах бололтой. Энэ нь ялангуяа төрийн албан хаагчдад илүүтэй хамаарна. Ажил хэргээ явуулж шийдвэр гаргахдаа туйлын анхаарал болгоомжтой байхыг од гарагс сануулж байна. Хайнга байдал, дадаж хэвшсэн зан чинь өрнөж буй үйл явдалд үнэн зөв дүгнэлт өгөхөд саад болно.


Арслан (7/23-8/22)   

Гал түймэр гарах эсвэл танихгүй хүмүүстэй ширүүн муудалцах магадлалтай. Эрүүл мэнддээ анхаар. Бие тавгүйтэж мэднэ. Болгоомжтой бай, мацаг барь, элдэв зүйлээс татгалз. Уурлаж, уйлж болохгүй. Агт морь харах эсвэл зүүдэлбэл муу ёр. Оройдоо дотнын хүмүүстэйгээ салхинд алхаж, стрессээ тайл. Үдшийг хувийн амьдралын асуудлууд болон оюун ухаанаа хөгжүүлэхэд зориулахыг одод зөвлөж байна. Таны сэтгэлд нийцсэн сайхан уулзалт болох болно. Зүүдэлсэн зүүд тань биелэх болно.


Охин (8/23-9/22)    

Өөрчлөлт авчрах өдөр. Таны хийсэн бизнесийн хөрөнгө оруулалт ашигтай байх бөгөөд түүндээ хяналт тавьж байх хэрэгтэй. Таны зүрх сэтгэл тогтворгүй болох ба яг одооноос хайр дурлалын хаилцаандаа нухацтай хандах хэрэгтэй. Хувийн амьдралд тань гэнэтийн өөрчлөлт гарч ирнэ. Хариуцлагатай байдал тань ойр дотны хэн нэгнийгээ амжилтад хүргэхэд нөлөөлнө. Шийдэмгий байж хувь тавиландаа муу санаа гаргах хэрэггүй.


Жинлүүр (9/23-10/22)   

Үдээс өмнө бүх ажил төрөл бүтэмжтэй, та ч сэтгэлийн тэнхээтэй байх бололтой. Ажиллах эрч хүчээр дүүрэн байх ба амьдралын бүхий л салбар чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж чадна. Өмнө хуримтлагдсан бүх асуудлыг өөрт ашигтайгаар шийдэж, сэтгэл хангалуун үлдэх бололтой. Хамгийн эрсдэлтэй ажил хэргийн салбарт ч хамтран зүтгэгчид болон найз нөхдеө ятган, тэднээс хамтран ажиллах саналыг авч чадах байна. Нарийвчилсан төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, хүлээж байсан амжилт, ашиг орлогыг авчрах болно.


Хилэнц (10/23-11/21)   

Аялан жуулчлах, холын замд гарах, зочид хүлээн авахад таатай. Өдрийн эхний хагаст хамт олон, хамаатан садантайгаа муудалцах зэргээр хүндрэл бэрхшээл гарна. Амьдралд урам хугарч ч магадгүй. Үдээс хойш таатай мэдээ ирнэ. Өнөөдөр мөрийтэй тоглох буюу эрсдэлтэй ажиллагаанд оролцох хэрэггүй. Гэр бүлийн хүрээнд амар. Үдэш ганцаар гадуур салхилах нь танд таалагдах болно.


Нум (11/22-12/21)    

Биелэх боломжгүй мөрөөдөл нь жинхэнэ болж мэдэх таатай өдөр. Хэрвээ та өөрийн дотоод энергийг сэргээж чадвал, та түүнийг ажил хэрэгт оруулж чадвал, уулыг ч эргүүлж чадна. Одод эхэлсэн ажлаа дуусгахын тулд хүчээ хувиарла, шинэ холбоотнуудыг олох хэрэгтэй гэж зөвлөж байна.


Матар (12/22-1/19)   

Тэмцэл, мөргөлдөөнд идэвхтэй орох өдөр. Өнөөдөр ажил дээрээ хамт ажиллагсадтай бяцхан зөрчилдөх шаардлага гарах бололтой. Зам хөндлөн гарахдаа сонор сэрэмжтэй байж, аваар осолд орохоос өөрийгөө хамгаалж, ажил дээрээ гэмтэл бэртэл авахаас сэргийлээрэй. Таны хийх шаардлагатай ажил хэрэг таны сонирхлыг бага татах бололтой. Өдрийн хоёрдугаар хагаст таны амьдрапд шинээр орж ирэх хүмүүс шинэ санааг бэлэглэж, байгаа боломж бололцоог олж харах нүдийг тань нээж өгнө.


Хумх (1/20-2/18)   

Энэ өдөр дахиад танд инээмсэглэл тодрох болно. Идэвхтэй үйлдэл хийх нь санхүүгийн ажилд амжилт гаргахад тус болох боловч, хайхрамжгүй байдлаас ихээхэн мөнгө алдаж эрсдэлд орно. Нөхцөл байдлын ердийн замд саад болохгүй байх хэрэгтэй. Энэ таагүй байдлын ихэнх нь өөрөө алга болно. Зүрх сэтгэлийн явдалд гэнэтийн сайхан зүйл тохиолдох нь харагдаж байна. Иймээс гарч ирсэн хайр сэтгэлийн асуудлаа шийдэж чадах учир ирээдүйгээ өөдрөг үзэл санаагаар харах хэрэгтэй юм.


Загас (2/19-3/20)

Хайр сэтгэлээ илчлэх, хүүхэдтэй болох, гэр бүл болж гэрлэлтээ батлуулахад тохиромжтой сайн өдөр. Ахмад настай төрөл төрөгсөд, найз нөхөд, ажлын хамтрагчтай харилцах харилцаанд мэдэгдэхүйц сайжрал бий болно. Хайртай хүмүүсийн харилцаа зөөлөн, эелдэг болж, та нар бие биенгүйгээр хэзээ ч байж чадахгүй гэдгийгээ мэдэрнэ. Харин гэр бүл болоогүй ганц бие хүмүүсийн хувьд од эрхэсийн таатай байрлал нөлөөлж амьдралд хамгийн гол байх чухал хүнтэйгээ учрах бололтой.
 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>