Ийм зан чанар нь улс орон өөдлөн дэвжих, хөгжилд хүрэхийн чухал
хөшүүрэг мөн гэж аль эрт тасархай хөгжсөн арлын япончууд, эх газрын
хятадууд яриад байх юм байна шүү дээ. Харамсалтай нь, манайханд тийм
чанар дутагдаад хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандах нь жирийн үзэгдэл
шиг болчихоод байх юм.
УИХ-ын гишүүд нь нам, эвслээрээ талцаад ашиг сонирхлын зөрчилтэй
хуулийг олонхиороо түрий барьж хүчээр батлах, аль нэг намаа "жийж",
засгаасаа гаргах бол энүүхэнд. Иймэрхүү увайгүй явдал дунд, доод төвшинд
ч үргэлжилсээр.
Зам болон бүтээн байгуулалтад тендер авсан компаниуд өргөн нарийн,
өндөр намаас нь хасч танаад төсөвт өртгөөс нь идэж уух нь энгийн үзэгдэл
болсон ч байх шиг. Шударга бус ийм байдлыг хянадаг, шалгадаг мэргэжлийн
байгууллага нь ч нүдэн балай, чихэн дүлий царайлж өнгөрөөдөг нь ёс зүй,
үзэл суртахууны хэм хэмжээг байхгүй болгож байдаг нь тоогүй.
Иймэрхүү худал хуурмаг юм хийхээ л больчихъё л доо, монголчууд минь. За
гэж амлаад л хийсэн бол ямар ч ажлын ард "Ёоё, арай гэж нэг юм” гэж
арга ядсан байдлаар гардаггүй ахмад үеийн эршүүд зан, сайн туршлага
байна шүү дээ. Ийм л байя л даа.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин



