Х.Тэмүүжин: Өршөөлийн хуулиар С.Бямбацогт бид хоёр л цөөнх болсон

870

Х.Тэмүүжин: Өршөөлийн хуулиар С.Бямбацогт бид хоёр л цөөнх болсон

 

 УИХ-аар хаалттай хэлэлцэж баталсан Өршөөлийн хууль олон түмний эгдүүцлийг ихээр хүргэх болсон. Авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөх болсон нь төр засгийн нэр хүндийг унагаж, төрд итгэх олон түмний итгэлийг үгүй хийсэн, шударга ёсноос ухарсан алхам гэж ихээр шүүмжилж уг хуулийг хэлэлцэн батлахад хэн ямар санал өгснийг ил болгохыг шаардах боллоо. Харин хаалттай хуралдааны цаана ямар үйл явдал өрнөсөн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хөшигний ард будаггүй нүүрийг нь хараад суухаар уур, эгдүү хоёр зэрэгцдэг л юм байна. Телевизийн камерийн өмнө гарахаараа шударга үнэний туйл болоод явдаг нөхдүүд "Хээл хахууль, хууль бусаар хөрөнгөжихтэй холбоотой гэмт хэргийг өршөөхгүй” гэдэг заалт ажлын хэсэг дээр олонхийн дэмжлэг аваад Байнгын хороо руу ороход бэлэн болчихсон байхад "Миний санал буруу тоологдсон байна” гэж маргааш нь дахиж ажлын хэсгийг хуралдуулаад саналыг өөрчлөөд оруулаад ирсэн" гэж онцлов. Түүний хэлснээр бол Хууль зүйн байнгын хорооны хурал дээр өөртэй нь хамт МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт л цөөнх болж авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөхийг эсэргүүцсэн гэнэ. Олон түмэн цаашид ч хэн нь авлигчдын талд, хэн нь ард түмний талд байсныг мэдэхийн төлөө хатуу шаардах болов уу 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>