Чингисийн талбайд кино үзүүлнэ

493

Чингисийн талбайд кино үзүүлнэ

 

13 мянган км замыг туулж Монголд ирсэн "Cinéma du Désert” хэмээх сайн дурын байгууллагынхан хөдөө орон нутгаар явж кино үзэх боломжгүй иргэдэд өргөн дэлгэцээр кино үзвэрийг хүргэжээ.  Тэд Баянхонгор аймаг, Арвайхээр нутгаар аялан соёлын үрийг түгээсээр нийслэл хотод ирсэн байна.

 

"Cinéma du Désert” Улаанбаатарт саатах үед нь "Алтан хальс” холбооныхон хамтран Чингис хааны талбай дээр кино арга хэмжээг хоёр өдөр зохиох гэж байна.

 

Уг арга хэмжээний хүрээнд энэ сарын 15-нд буюу өнөөдөр  Чингисийн талбайд 20:30  цагт хөгжим, үзүүлбэр, танилцуулгаа хүргэж 22:00 "Гэр” баримтат киног Монгол орчуулгатай гаргах нь ээ.

 

Харин маргааш буюу энэ сарын 16-нд 20:30 цагт хөгжим, үзүүлбэр, танилцуулгаа хүргэн 22.00 цагт дэлхийд алдартай "Babies” киног нийслэлчүүдэд толилуулахаар зэхжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>