Өнөөдрөөс угсраа автобус үйлчилгээнд гарлаа

1041

Өнөөдрөөс угсраа автобус үйлчилгээнд гарлаа

 

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн шинэчлэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ шинэчлэлийн хүрээнд 18.7 метр урттай угсраа автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргажээ. Уг автобус нь Энхтайваны өргөн чөлөө буюу 5 шарын автобусны буудлаас Офицеруудын ордон хүртэл явж байна.

 

Шинэчилсэн төлөвлөлтөөр их багтаамжийн автобусны үндсэн 69 чиглэлд 953 тээврийн хэрэгсэл ажиллах юм байна. Тэдгээрт 20 угсраа, 40 тролейбус, 853 их багтаамж, 40 дунд багтаамжийн автобус багтжээ.

 

Түүнчлэн иргэдэд үйлчилгээ хүрэгх шаардлагатай таван цэгт шинэ чиглэл нээж, 20 угсраа, 30 дунд багтаамжийн шинэ автобусаар парк шинэчлэлт хийгдээд байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>