Уулчид вансэмбэрүү цэцгийг ихээр тасдаж авсан байжээ

1157

Уулчид вансэмбэрүү цэцгийг ихээр тасдаж авсан байжээ

 

Саяхан Казахстан, Узбекстан, Хятадын хилээр сунан оршдог Тэнгэр ууланд авиралт хийж явсан хэсэг жуулчид ховор төрлийн вансэмбэрүү цэцгийг ихээр тасдаж авсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хятадын Ляонин мужийн 31 уулчин их хэмжээний  вансэмбэрүү цэцгийг таслан авч, интернетэд зургийг нь тавьсан байжээ.

 

 

Хятад улс 1996 онд вансэмбэрүү цэцгийг ховор төрөл зүйлийн ургамалд багтааж, хамгаалалтандаа авсан юм. Харин 2000 онд вансэмбэрүү тасдаж авахыг албан ёсоор хориглосон хууль баталсан байна. Үүнээс долоон жилийн дараа Шинжаан Уйгарын өөртөө засах орон вансэмбэрүү цэцгийг үндэсний хэмжээнд хамгаалсан анхны ургамлын төрөл зүйл болгожээ.

 

Ховор төрөл зүйлийн цэцэг тасдсан уулчдын хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа гэнэ. Гэхдээ тэдний зарим нь худал мэдүүлэг өгөхийн завдсан нь олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн аж. Иймээс олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хийгээд иргэд энэ хэргийг хэрхэн шийдвэрлэхийг анхааралтай ажиглаж байна гэж CCTV мэдээлжээ.

 

 

Б.Саруул

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>