12 цагаас оюутнуудын тайван жагсаал болно

771

12 цагаас оюутнуудын тайван жагсаал болно

 

Их, дээд сургуулиуд төлбөрөө нэмсэнийг эсэргүйцсэн оюутнууд өнөөдөр тайван жагсаал хийнэ гэдгээ мэдэгдлээ. Тэд "Эдийн засаг 
хямралтай байгаа энэ үед их дээд сургуулиуд төлбөрөө 40 хүртлэх хувиар нэмэхээр шийдсэн нь буруу” хэмээн үзэж байгаа юм байна. Тэд өнөөдөр 12:00 цагт оюутны талбайд тайван жагсаалаа хийхээр төлөвлөжээ. Үүнийхээ дараагаар сургуулиудад шаардах бичиг явуулах бөгөөд үр дүнд хүртлээ бууж өгөхгүй, тэмцэх гэнэ. Төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэх оюутнуудын хөдөлгөөнийг Монголын оюутны холбоо дэмжиж байгаа юм байна. МОХ-оос сургуулийн удирдлагуудад сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийн зарцуулалт, оюутан сурагчдад тайлагнасан байдал, төлбөр нэмэгдсэн шалтгаан зэрэг мэдээллийг бичгээр өгөхийг шаардаж, шаардах бичиг явуулсан аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>