Энэ өдрийн зурхай /2015.08.18/
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 18. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 4. Ангараг гараг. Тугчин одтой, 8 цагаан мэнгэтэй улаан бар өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Зөн совин, заль мэх тань идэвхжих өдөр. Таны хүсч, хүлээж буй зүйлс тань маш хол ирээдүйд байна. Од гараг хамтран ажиллах саналыг удаан бодолгүй шууд хүлээж авахыг зөвлөж байна. Томоохон хөрөнгө оруулах компанитай харьцан ногдол ашиг авах санал ирнэ. Гэнэтийн ер бусын өвөрмөц алхам танд шинэлэг ажил хэргийн санаа олоход туслана. Үнэт эдлэл, чулуун эд зүйлс худалдан авахаас бусад арилжаа наймаа хийхэд ээлтэй байх байна.
Үхэр (4/20-5/20)
Аливааг ялгаж салгах өдөр. Өөрт тохироогүй зүйлийг дахин дахин хийж байхаар өөрт тохирох зүйлийг хий. Хэрвээ таны сэтгэл хөдлөл хэт их байгаа мэт санагдвал хэн нэгэнтэй дотно яриа өрнүүлэх хэрэггүй. Тэд таны асуудалд огтхон ч тус болохгүй гэдгийг сана. Та нэгэн зэрэг олон юм хийх гэсний хэрэггүй харин нэг ажлыг тухтай нягталж хийхийг хичээгээрэй. Энэ өдөр энэ ордны бүсгүйчүүдийг богино хугацааны сонирхлыг тань татах зүйл гарч ирнэ. Энэ ордны эрчүүдийн хувьд амьдралын зарчмаа хаяхад хүрнэ.
Хамтатгах (5/21-6/21)
Энэ өдөр ачаалал ихтэй өдөр болох төлөвтэй. Ихэнх энэ ордныхны эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсч болзошгүй. Иймээс эмчид үзүүлсэн нь дээр. Нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн бол бүү хойш тавь. Хямралын дараа түр зуур биеийн байдал дээрдэх ч хойшид гарах үр дагаврыг урьдаас тааварлах аргагүй. Таны ажил үйлс, амрагийн харилцаа хэвийн байна.
Мэлхий (6/22-7/22)
Өнөөдөр од гараг таныг анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Магадгүй удирдлагатайгаа зөрчилдөөн үүсч болзошгүй. Та өөрийн хүчиндээ хэт их итгэж эсвэл хамтрагчдаа батлан харуулах гэж улайрсны үр дүнд та харуулж чадаагүйн улмаас алдаа гаргана. Таны шийдэмгий зан мөн өөрийн арга барилаар ажилд хандах хандлага тань хувийн амьдрал болон ажилд амжилт авчирна.
Арслан (7/23-8/22)
Энэ ордныхны ер бусын өвөрмөц санаа бодлууд, уран бүтээлийн амжилт олон нийтийн хүртээл болж нэр алдартай болно. Хэвшсэн ажлуудыг хойш нь тавь. Тэд гол ажил хэрэгт саад болж байна. Нэр хүндээ бэхжүүлэх боломжийг ашигла. Ингэхдээ мөрөөдөлд авталгүй боломжоо бодитоор үнэл. Өөрийн дуртай зүйлийг хийх цаг зав гарахгүй байсан бол түүнийгээ амжуулах мөчийг эрж ол. Уран сайхны, аль эсвэл гүн ухааны төрлийн ном зохиол унших, сонгодог хөгжим сонсох нь танд хэрэгтэй.
Охин (8/23-9/22)
Зөрчилдөөнтэй өдөр. Сэтгэл санааны өөрчлөлт, аль эсвэл хөнгөн хийсвэр байдал нь хамгийн энгийн өдөр тутмын үүрэг даалгаврын учрыг олж гүйцэтгэхэд хүртэл саад тушаа болно. Тиймээс олонхи ажил төрлүүд ихээхэн саад бэрхшээлтэй тулгарч мэдэх магадлалтай. Анхаарал болгоомжтой байх хэрэгтэй, учир нь энэ цаг мөчид сэтгэл санааны уналтанд орох, гэмтэл бэртэл авах магадлал өндөр байна. Эрүүл мэнд болон сэтгэл санааны байдалдаа анхаарал тавиарай. Амьтны гаралтай хоол хүнс хэрэглэхээс зайлсхийж хоолны дэглэмийг барих нь тустай.
Жинлүүр (9/23-10/22)
Хийж буй ажлаасаа холдож өөртөө эрч хүчийг бий болго. Сэтгэл санаагаа амраах, ганцаараа байхыг эрмэлз. Дурын гэрээ хэлэлцээр таагүй үр дүнг авчирна. Яаруу тэвдүү үйлдэл бүү хий. Бодь сэтгэлтэн мөн таны ойр байдаг хэн нэгнийг тань сайшааж магтана. Магадгүй анхаарал хандуулаагүй өвчин тань хүндэрч болзошгүй. Тиймээс анхаарал, болгоомжтой байгаарай. Орой цэвэр агаарт зугаалахад сайн .
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр та олон сайхан үгс дуулах болно. Энэ нь танд үнэхээр таатай байна. Таны аура идэвхижиж, сэтгэл татам мөн бие эрхтэн хурц байна. Шинэ танилтай учирна. Өөртөө итгэлтэй байх нь эргэн тойрны хүмүүсийн анхааралд өртөнө. Хүмүүст таатай сэтгэгдэл үлдээнэ. Дур булаам эмэгтэйчүүд нийгэмд гялалзаж, шинэ хамтрагчийн анхаарлыг татах болно. Харин эрчүүд ажлын шинэ санал авах болно
Нум (11/22-12/21)
Өнөөдөр та анхаарлын төвд байх болно. Таны хүсэл тань биелэх нь. Худалдааны холбоо сүлбээ хөгжих сайн цаг. Өнөөдөр ажил хэргийн санал ирэхийг хүлээ. Хамтрагч болон ивээн тэтгэгч нарын тусламжтай санхүүгийн амжилтад хүрч чадна. Эсрэг хүйстэнтэйгээ харьцахад сайхан цаг. Харилцан шүтэлцээ бүхий харилцаа нь таатай.
Матар (12/22-1/19)
Сөрөг хандлагатай өдөр. Ажил хэрэг болон гэр оронд асуудлууд үүсэх тул бэлтгэлтэй байгаарай. Ажил хэргийн уулзалт, гэрээ хэлэлцээрүүд хүсэн хүлээж байсан үр дүнг авчрахгүй байх бололтой. Дарга удирдлагатайгаа маргаанд орох магадлал өндөр байна. Тайван байдлаа хадгалж, өөрийнхеө алдааг хүлээн зөвшөөрч харилцаагаа сайжруулбаас бүх зүйл өөрийн байр байрандаа орох болно. Бусдын сэтгэлийг татах чадвараа өөрийнхөө зорилгоо биелүүлэхэд ашиглаарай. Энэ нь таны ажил дээр үүссэн асуудлуудыг шийдэхэд тусална.
Хумх (1/20-2/18)
Таагүй өдөр. Ганцаар гадуур зугаалахаас зайлсхий, аялалд явахын ч хэрэггүй. Энд тэндгүй хүмүүс хэрэлдэж марган, гар зөрүүлж харагдах нь. Тэндээс холуур яв. Гэрийн тэжээмэл амьтантай бүү тогло. Ганцаар байх буюу ойр дотны хүмүүстэй харьцаж өнөөдрийг өнгөрөөх нь өдрийн сөрөг таагүй хандлагыг багасгана
Загас (2/19-3/20)
Туйлын таагүй өдөр. Таны магтаалд дуртай, үнэлэгдэх гэж тэмүүлэх нь илүү хичээл зүтгэл шаардах бөгөөд санхүүгийн хувьд эрсдэлтэй сэжигтэй ажиллагаанд оролцоход хүргэнэ. Таны бардам зан хөндөгдөж энэ нь зөрчилдөөнтэй байдалд хүргэнэ. Бие организмын сульдаа, ядаргаа нь үүссэн өвчний үндэс суурь болно. Биеийн эсэргүүцэл, дархлааг сайжруулах, эрүүлжүүлэх курс эмчилгээ хийлгэснээр таны биеийн байдал мэдэгдэхүйцээр дээрдэнэ.