|
Видео

Шинэ мэдээ

Авлигаар “тэргүүлэгч” Монгол Улс

Авлигын талаарх хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Либери, Монгол улс дэлхийн авлигад хамгийн их өртсөн улс орноор нэрлэгдсэн байна.  "Дээрх хоёр орны оршин суугчдын 86 хувь нь нийгэмд авлига газар авч, маш ноцтой байдалд хүрсэн гэж үздэг. Авлига сүүлийн хоёр жил улам ихэссэн гэж дүгнэдэг” хэмээн "USA today” мэдээлжээ.

Хэдийгээр АТГ ажлаа сайн хийж байна, Монгол Улсад авлига буурч байгаа гэж эрх баригчид хэлдэг ч манай улс авлигаар ийнхүү дэлхийд "тэргүүлдэг” болчихож. Уг нь улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд л авлигатай хатуу тэмцэнэ хэмээн мэдэгддэг ч авлига буурах нь бүү хэл бүр өссөн байгаа нь эмгнэнэлтэй. Авлигатай тэмцэх, ашгийн бус "Transparency International” байгууллага 107 орны оршин суугчдыг хамруулж, дэлхий нийтийн авлигын судалгааг гаргасан байна. Улмаар дэлхийн орнуудын авлигын байдал эрс ялгаатай. Авлигаараа тэргүүлэгч орнуудын дөрөв нь Африкт, гурав нь Латин Америкт, хоёр нь Азид оршдог. Эдгээр орнууд нь хүн амын хувьд ч ихээхэн ялгаатай. Монгол Улсын хувьд 3.2 сая хүн амтай. Бусад орны хувьд хэдэн зуун саяар тоологдох хүн амтай. Гэхдээ тэдгээр үндэстнүүд авлигын эсрэг санаа нэгддэг” гэсэн байна.

Ингэхээр цөөхөн хүн амтай Монгол Улс дэлхийд авлигаараа "тэргүүлж” эхэлсэн нь ёстой л нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэм хэрэг болжээ гэдэг нь эндээс харагдана. Дэлхийд авлигаараа тэргүүлэгч есөн орноос судалгаанд хамрагдсан иргэдийн талаас илүү хувь нь Засгийн газрын авлигатай тэмцэх ажил үр дүнгээ өгөхгүй байна гэж үзсэн байна. Судалгаанд хамрагдсан Либерийн иргэдийн 86 хувь нь Засгийн газраас авлигатай тэмцэхэд дорвитой арга хэмжээ авдаггүй гэсэн аж.

Тэгвэл манай улсад хаа сайгү авлига хээл хахуульд идэгдсэн гэдэгтэй санал нийлэх биз. Хаанаасаа хаалгач нь гэгчээр төрийн байгууллагууд хүнд сурталд дарагдаж, ажил хөөцөлдөх гэж иргэд нь үйлээ үзэж, үсээ зулгаахаас наагуур болох нь бий. Ингээд хаалга сахиж, хоног алдахгүйн тулд хэн нэгэнд "хэдэн цаас” атгуулахад хүрдэг гэх нь ч бий. Энэ мэтээр авлига аалзны тор мэт Монгол Улсыг хэрэн хэлхэж, өдгөө дэлхийд "тэргүүлэхэд” хүргээд байна. Уг нь дэлхийд сайн зүйлээр тэргүүлбэл сайхан. Гэтэл манай улс өдгөө авлигаараа л "тэргүүлэх” болсон нь харамсалтай.

Авлигаараа тэргүүлэгч есөн орны иргэдийн 80 хувь нь цагдаа нар авлига авдаг гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлжээ. Эдгээр орнуудын дийлэнх нь буурай хөгжилтэй гэж "USA today” онцолжээ. Харин Монгол Улсын тухайд цагдаа авлига авдаг гэж судалгаанд оролцогсдын  66 хувь нь үзсэн байна. Ингээд энэ жагсаалтыг харцгаая.

1. Либери
Авлига маш ноцтой асуудал мөн – 86 хувь
Төрийн албан тушаалтнууд авлига авдаг – 67хувь
Цагдаа нар авлига авдаг – 94хувь

2. Монгол
Авлига маш ноцтой асуудал мөн – 86хувь
Төрийн албан тушаалтнууд авлига авдаг – 77хувь
Цагдаа нар авлига авдаг – 66хувь

3. Венесуэл

Авлига маш ноцтой асуудал мөн – 83хувь
Төрийн албан тушаалтнууд авлига авдаг – 79хувь
Цагдаа нар авлига авдаг – 83хувь

4.Зимбабве
Авлига маш ноцтой асуудал мөн – 81хувь
Төрийн албан тушаалтнууд авлига авдаг – 70хувь
Цагдаа нар авлига авдаг – 86хувь

5. Мексик
Авлига маш ноцтой асуудал мөн – 79хувь
Төрийн албан тушаалтнууд авлига авдаг – 87хувь
Цагдаа нар авлига авдаг – 90хувь

6.Парагвай
Авлига маш ноцтой асуудал мөн – 79хувь
Төрийн албан тушаалтнууд авлига авдаг – 58хувь
Цагдаа нар авлига авдаг – 82хувь

7.ОХУ
Авлига маш ноцтой асуудал мөн – 79хувь
Төрийн албан тушаалтнууд авлига авдаг – 92хувь
Цагдаа нар авлига авдаг – 89хувь

8. Нигери
Авлига маш ноцтой асуудал мөн – 78хувь
Төрийн албан тушаалтнууд авлига авдаг – 69хувь
Цагдаа нар авлига авдаг – 92хувь

9. Замби
Авлига маш ноцтой асуудал мөн – 77хувь
Төрийн албан тушаалтнууд авлига авдаг – 65хувь
Цагдаа нар авлига авдаг – 92 хувь


П.ЭРДЭНЭ

Эх сурвалж http://www.info.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.