ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ГААЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРООНЫ ХУРАЛ, ХУВИЙН ХЭВШИЛ - ГААЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРООНЫ ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА
Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөр буюу КАРЕК нь Азийн хөгжлийн банк (АХБ)-ны дэмжлэгтэйгээр 1996 оноос эхлэн бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, худалдааг хөгжүүлэх замаар ядуурлыг бууруулах зорилгоор хэрэгжиж эхэлсэн билээ. Одоогоор 10 гишүүн орны (Азербайжан, Афганистан, БНХАУ, Казакстан, Киргиз, Монгол, Тажикистан, Туркменстан, Узбекистан, Пакистан) хүрээнд, АХБ, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Исламын хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагын дэмжлэг оролцоотойгоор хэрэгжиж байна. Монгол Улс 2003 онд тус хөтөлбөрийн гишүүн орон болсон.