Ш.Батдэлгэр: Орон тооны цомхотгол хийхгүй Гол мэдээ 21-08-2015, 10:56 823 Хуваалцах Хямралын эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” "Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын А/456 тоот тушаал гарсантай холбогдуулан Хүний нөөцийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаар Хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Батдэлгэрээс тодрууллаа. -Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр огцом унаж байгаатай холбогдуулан "Хямралын эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Ерөнхий захирлын тушаал саяхан гарлаа. Энэхүү шийдвэрийн дагуу "Эрдэнэт” үйлдвэрт шинээр ажилчин авах асуудлыг бүрэн зогсоосон. Хямралыг даван туулахын тулд тал бүрээс хичээн ажиллаж байна. Зэсийн ханш 5000 ам.доллар хүрэхэд ажиллагчдын 10 хувийг цомхотгох төлөвлөгөөтэй ч бид аль болох цомхотгохгүйгээр, зардлаа хэмнэх байдлаар хямралыг давах бодлого баримталж байна. Ингэхдээ Хүний нөөцийн хувьд нийгмийн цехийн ажиллагчдыг сул зогсоох, ажилчдын ажлын цагийг багасгах зэрэг асуудлыг түр хугацаагаар авч хэрэгжүүлэн цалингийн санг хэмнэх судалгаа хийж байна. Нийт ажилчдадаа хандаж хэлэхэд бид ямар ч тохиолдолд цомхотгол хийхгүй. Тиймээс үйлдвэрт ажилладаг хүн бүхэн эрхэлсэн ажилдаа эзэн болж, үр бүтээлтэй сайн ажиллахыг хүсч байна. Эдийн засгийн хямралыг бид хамтдаа даван туулж чадна. 823 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 17-08-2015, 13:26 Галт уул дэлбэрчээ… 19-05-2015, 11:35 Сураггүй болсон нисдэг тэрэгний багийн гишүүдийн цогцсыг оллоо… 23-04-2015, 10:59 Калбуко галт уул хайлмагаа цацаж иргэдийг нүлгэн шилжүүлж байна… 13-04-2015, 12:19 Газар доор оршин буй тамын хаалгыг Хятадаас олсон гэв… 4-08-2014, 09:42 Унгарт нацистууд цыган иргэдийг хядсаны 70 жилийн ойг дурсан хөшөө босгов… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.