Хятадад дахин химийн үйлдвэр дэлбэрчээ

711

Хятадад дахин химийн үйлдвэр дэлбэрчээ

 

БНХАУ-ын өмнөд нутаг Шандон мужид химийн үйлдвэр дэлбэрсний улмаас Зибо хотод маш том хэмжээний сүйрэл дагуулсан тухай орон нутгийн телевиз мэдээлжээ. Нийтдээ есөн хүн түлэгдэж, шархтсан мэдээллийг эх сурвалжууд өгч байна.

 Тус улсын China Daily сонинд бичсэнээр Раншин химийн үйлдвэрт дэлбэрэлт болсон бөгөөд тэсрэлтийн голомтоос ойр орчимд 1 км-ийн радиуст долгион нь мэдрэгдсэн байна. Энэ сарын эхээр Хятадын хойд нутаг дахь олон улсын том боомтын нэг Тяньжин хотод цианит натрийн бодис дэлбэрт 121 өөд болсон билээ.

Ийнхүү эхнийх нь дэлбэрэлтийн хор хохирлыг тодорхойлж амжаагүй байхад тус улсын өөр нэгэн хотод химийн үйлдвэрээс дахин нэг таагүй мэдээлэл сонсогдлоо. Тус үйлдвэр нь орон сууцны барилгуудтай хэт ойрхон байсан нь хохирол нэмэгдэх шалтгаан болжээ. Одоогоор 54 хүн ор сураггүй алга болсон хэвээр байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>