3+3+1 квотын дэд сайдууд хэн хэн бэ?

1059
3+3+1 квотын дэд сайдууд хэн хэн бэ?Засгийн газрын хуралдаанаар МАН-аас томилогдсон дэд сайдуудыг чөлөөлсөн. Тодруулбал Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг болон асуудал хариуцсан сайд нарын саналыг тус тус үндэслэн:
 
-  Н.Оюундарийг Гадаад хэргийн дэд сайдын
 
-  Х.Баделханыг Аж үйлдвэрийн дэд сайдын
 
-  Я.Төмөрбаатарыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдын
 
-  Б.Мөнхбаатарыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдын
 
-  Г.Тэмүүлэнг Уул уурхайн дэд сайдын
 
-  Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдын 
 
-  Д.Атармааг Эрүүл мэнд, спортын дэд сайдын үүрэгт ажлаас чөлөөлсөн юм.
 
Тэгвэл тэдний оронд нэр бүхий хүмүүсийг дэд сайдаар томилох асуудлаар АН, МАХН, МҮАН-ын "Шударга ёс” эвсэл болон ИЗНН тохиролцоонд хүрч, 3+3+1 гэсэн квотоор хуваахаар болсон байна. Түүнчлэн урьдчилсан байдлаар нэрс гарчээ.
 
Аж үйлдвэрийн дэд сайдад "Бурхан Халдун” группийн захирал  Мөнхдаш  
 
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны дэд сайдад  ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг 
 
Гадаад Харилцааны дэд сайдад  АН-ын ҮЗХ-ы гишүүн  О.Магнай 
 
Эрүүл Мэнд, Спортын дэд сайдад  Эрүүл Мэндийн сайд асан, МАХН-ын ГТ-ийн гишүүн  Н.Удвал 
 
Уул Уурхайн дэд сайдад МҮАН-ын ЕНБдарга, Монгол Улсын Сайдын ажлын албаны дарга  Б.Цогтгэрэл 
 
Хүн амын хөгжил, Нийгмийн Хамгааллын дэд сайдад МАХН-ын нарийн бичгийн дарга  Ц.Шаравдорж
 
Хүнс, хөдөө Аж Ахуйн дэд  сайдад Дорнод аймгийн ардчилсан намын дарга н. Цэрэнчимэд   нарыг намууд санал болгосон байна. Үүнээс хэнийг нь дэмжих эсэхээ Ерөнхий сайд эцэслэн шийдэж, ирэх Двааа гарагт дэд сайд нарыг томилох ажээ.
 


ЧОЙ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>