Гахайн махан хуурга хийх арга

764

 

Орц

Гахайн гол мах – 200 гр

Ногоон алим – 50 гр

Сонгино – 50 гр

Сармис – 1 ш

Коньяк – 20 гр

Алим жүүс – 50 гр

Ургамлын тос – 30 гр

Томат паста – 10 гр

Чинжүү – 95 гр

Брокли – 25 гр

Хаш – 17 гр

Хулуу – 17 гр

Давс – 3 гр

Перец – 2 гр

Төмс – 85 гр

Сүү – 20 гр

Масло – 5 гр

Хийх арга

АЛХАМ 1

Гахайн гол мах давтаж бэлэн болгоод  3 хуваагаад амталсан гуриланд өнхрүүлж тостой хайруулд хагас болтол нь шарна.

АЛХАМ 2

Ногоон алимаа сармис хэлбэртэй нимгэн хэрчинэ.

АЛХАМ 3

Сонгино, сармисаа жижиг хэрчиж бэлдэнэ.

Чинжүү, хулуу, хашийг жижиг дөрвөлжин хэрчинэ.

Төмсөө чанаж, бэлтгээд, нухна.

АЛХАМ 4

Масло, сонгино, ногоон алим болон сармисаа нэмж бага зэрэг паста хийж хуураад брэнди эсвэл коньяк хийж дөл гаргаад алимны жүүс хийж 2 удаа бага зэрэг ширгээгээд хүрэн соус бага зэрэг хийж бэлэн болно.

АЛХАМ 5

Амталсан төмс болон ногоогоор хачирлаж ногоон сонгино тавьж чимэглээд бэлэн болно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>