Хурдан баяжих хамгийн залхуу 10 арга

2682

 Хурдан баяжих хамгийн залхуу 10 арга

Зохиолч, уран зураг цуглуулагч Gertrude Stein нэгэн удаа "Би баян болохыг хүсдэг. Гэхдээ баяжихын тулд юу хийх ёстой тэрийг хэзээ ч хийхийг хүсч байгаагүй” хэмээн хэлж байжээ. Түүнтэй адилхан бодолтой хүмүүс хэр олон байгаа вэ? Мэдээж амьдралдаа их хэмжээний мөнгөтэй болохыг хүн бүр л хүсдэг боловч хүн бүр баяжиж чаддаггүй. Саятан болохын тулд асар их хөдөлмөр, мөн санхүүгийн чөлөөт байдал хэрэгтэй болох нь тодорхой.

24 цаг тасралтгүй ажиллахгүйгээр хялбар аргаар мөнгө олох арга байгаа болов уу? Бид баян болох хамгийн залхуу 10 аргыг сонирхуулж байна. Зарим нь тийм амар биш санагдаж магадгүй, харин заримд нь асар их аз хэрэг болно.

1. Сугалаанд хожих

Маш хурдан баяжих хялбар арга яах аргагүй мөн. Гэвч сая саяын хонжвортой сугалаанд хожиход маш их аз шаардлагатай. Танд амжилт хүсье.

 

2. Баян хүнтэй гэрлэх

Баяжих хамгийн залхуу арга яах аргагүй энэ байх, гэхдээ тийм ч амар биш. Өөрсдийг нь хайрлах хүнийг хайж байгаа үнэхээр баян чинээлэг хүн олдвол та хурдан мөнгөтэй болох байх. Гэхдээ зөвхөн мөнгөнөөс нь болж гэрлэсэн бол аз жаргалтай байна гэж итгэхгүй л байна.

 

3. Металл илрүүлэгч худалдаж ав

Хэрэв та чөлөөт цаг ихтэй, ихэнх цагаа гадуур зугаалж өнгөрүүлдэг бол металл илрүүлэгч аваад үзээрэй. Олон хүн цуглардаг амралтын газар, далайн эрэг зэргээр хайгаад үзээрэй. Магадгүй үнэтэй гоёл чимэглэл, алтан эдлэл зэргийг олох аз танд дайрч болно шүү дээ.

 

4. Хөрөнгийн биржид хөрөнгө оруулалт хийх

Үнэт цаасны зах зээл нь маш эрсдэлтэй бизнес ба хөрөнгө оруулалт хийдэг ихэнх хүмүүс аз турших хэмжээний хөрөнгөтэй байдаг. Хэрэв эхлүүлэх хэмжээний мөнгөтэй бол энэ баяжих хамгийн залхуу бөгөөд хялбар арга юм.

 

5. Ebay-ээр бүх эд зүйлсээ зарах

Хэр их зүйл, бас хэр их үнэ хүрэх зүйл та эзэмшдэгээс хамааран бүх зүйлсээ Ebay дээр зарж болно. Та овоо их мөнгө олж болох ч дахиад шинэ зүйлс авах хэрэгтэй болох байх.

 

6. Хэдэн сая үзэгчийг татах бичлэг youtube-д байрлуулах

Энэ тийм ч залхуу арга биш байж магадгүй. Гэхдээ олон хүн энэ аргаар баяжиж байсан шүү. Өөрсдийн гэсэн шоу, нэвтрүүлэг хийж, олон сая хүн татсан хүмүүс байдаг. Хэрэв чамд хүмүүст сонирхуулах гайхалтай эсвэл хөгжилтэй санаа байвал туршаад үзээрэй.

 

7. Хоногийн 24 цагийн турш судалгаа бөглөх

Та итгэхгүй байж магадгүй. Гэхдээ интернэтэд 24 цаг суугаад судалгаа бөглөж болох хууль ёсны вэб сайтууд байдаг. Та шууд л баян болчихгүй, бас бараг унтахгүй боловч бага ч гэсэн мөнгө олж болох бөгөөд цуглуулаад байвал овоо мөнгө болчихно. Зүгээр л мэйл хаягаа бичээд хэдэн мэдээлэл бөглөхөд л болно шүү дээ.

 

8. Хуучин эдлэлийн хямдралтай худалдаанаас ямар нэг зүйл худалдаж аваад хэдэн саяын үнэ хүрнэ хэмээн найдах

Хуучин эд зүйлсээ зарж буй газраас эртний вааран эдлэл худалдаж аваад тэрийгээ эртний эдлэлийн худалдаачинд харуулаад үзээрэй. Хэдэн саяын үнэ хүрэх ч юм билүү.

 

9. Саятны өв залгамжлагч болох

Өв залгамжлагч болохоор төрсөн нэгэнд энэ амархан. Хэрэв эцэг эх чинь хөрөнгө чинээлэг бол чамд ч бас тийм болох боломж байна. Чиний хийх зүйл бол эцэг эхээ тэтгэж, асрах тэгээд л нэг өдөр чи баян болно. Мөн хаа нэгтэй чиний баян хамаатан чамд өв хөрөнгөө үлдээж болно шүү дээ. Хэн мэдэх вэ?

 

10. Интернетийг өөрийн мэдэлд ажиллуулах

Өнөө үед маш олон вэб хуудсууд байдаг болжээ. Танд хэрэгтэй зүйл бол ердөө компьютероо аваад ширээнийхээ ард суух. та зөвхөн хаашаа харахаа л мэдэх хэрэгтэй. Тэнд хурдан хугацаанд хийж гүйцэтгэх хялбар ажил хийх хүмүүсийг хөлсөлдөг микро ажлын байрууд бий. Та зөвхөн Google-ээс хэдэн мэдээ харахад л танд хүмүүс мөнгө төлөх болно. Мөн сайт дээр нь юм бичсэний төлөө мөнгө төлдөг сайтууд ч бий. Энэ бүгд бага мөнгө төлөх боловч өдөржин компьютерын ард суухад хөөрхөн хэмжээний мөнгө ороод ирнэ.

Мөн та хэрэв чадвартай бол өөрийн вэб хуудсаа сайжруулж, байгууллагууд зар сурталчилгаагаа байрлуулсны төлөө мөнгө авч болно. Мөн хүмүүс тэр сурталчилгаан дээр дарахад танд мөнгө орж ирэх болно. Мөнгө хийх тийм ч хурдан арга биш боловч нэг эхэлсэн бол удаан үргэлжилнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>