Кондукторуудыг ажлын байраар 100 хувь хангана гэв

624
Нийтийн тээврийн 20 аж ахуйн нэгж нийслэлийн удирдлагуудад хэд хэдэн шаардлага тавьж, өчигдрөөс эхлэн үйлчилгээнд гарахгүй гэдгээ мэдэгдээд байсан билээ. Тэд мэдэгдэлдээ автобусны нэг цагийн зардлыг тооцож, нөхөн олговор олгох, мөнгө хураагчдын (кондуктор) ажлын байрыг хадгалах, хувийн хэвшлийнхэнд нөхөн олговор олгохыг эсэргүүцэж буй Зорчигч үйлчилгээний нэгтгэлийн захирал Ц.Одонтунгалагийг ажлаас чөлөөлөх гэсэн шаардлагыг тавьжээ. Хэдийгээр аж ахуйн нэгжүүд ажил хаяхаар шийдээд байсан ч тэдний хүсэлтийг нийслэлийн Тээврийн газраас хүлээн авч зөвшилцөлд хүрэхээр болсон байна. Тиймээс аж ахуйн нэгжүүд ажил хаяхаа хойшлуулсан аж. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр хэлэхдээ, "Мөнгө хураагчдын ажлын байрыг 100 хувь шийдсэн. Тэд хянаж шалгах, мөнгө тоолох, автобус угаах гэсэн ажил хийнэ. Ц.Одонтунгалаг даргыг ажлаас чөлөөлөх шаардлагыг ойлгохгүй байгаа. Мөн ирэх сард автобуснуудын нэг цагийн зардлыг тооцож, нөхөн олговор өгөх эсэхийг ярилцаж байна” гэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>