|
Видео

Шинэ мэдээ

23-06-2017, 09:14

Мэнэнгийн тал жил ирэх тусам устаж үгүй болж байна


"Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 21-р талбай Мэнэнгийн талд газрын тосны олборлолт явуулдаг. Энэхүү компани Мэнэнгийн талыг устгаж үгүй болгож байгаа бөгөөд ийм байдлаар олборлолт явуулбал Монгол орны маань байгаль экологийн чухал газар "Мэнэнгийн тал”-аа үгүй болгох аюул нүүрлэж байгаад Дорнодын залуучууд санаа зовниж байгаагаа өнөөдөр илэрхийлсэн юм.

"Мэнэнгийн талаа хамгаалъя ТББ” тэргүүн З.Болд хэлэхдээ:. "Петро чайна дачин тамсаг компанид байгаль орчныг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүл, засмал замаа тавиад газрын тос зөөхийг шаардах болно. Бид 9 сараас Дорнод аймагтаа Матад сум, Халхгол сумдад ажиллана. Иргэдтэй уулзаж гарын үсэг цуглуулна. Аймгийнхаа иргэдийн төлөөлөгчдийн хуралд шахалт үзүүлнэ. Монгол улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд заасны дагуу эхлээд тухайн шатны засаг дарга санал гаргаж, ИТХ-аараа хэлэлцээд аймгийн ИТХ дэмжвэл Засгийн газарт уламжилна. Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлсэнээр эцсийн шийдвэр УИХ-аас гарна. Мэнэнгийн тал бол Монгол орны үзэсгэлэнт байгаль Бурхан халдун, Хөвсгөл далай шиг байгалийн чухал газар болохоор Монгол улсын төр хамгаалалтанд авч цаашлаад дэлхийд өвд бүртгүүлэх хэрэгтэй хэмээн ярьлаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.